Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Х.Уранчимэг: Айл бүрт нэг орифлэймчин, нэг архичин, нэг бөө байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын хэмжээнд СЭМҮТ, Наркалогийн төв гэх архины эмгэгийг эмчлэх хоёрхон улсын эмнэлэг бий. Шар хадны эцэст байрлалтай тус эмнэлгийн сэтгэл заслын эмчилгээнд гурав дахь жилдээ эмчлүүлж байгаа гэх 50 гаран настай энэ эмэгтэйг Х.Уранчимэг гэдэг. Тэрбээр 40 жил архи уужээ. Түүний хурц тод хэллэг, шаламгай, сэргэлэн төрхийг харсан хэн ч архинд донтогч байсан гэж хэлэхээргүй. Зовлонт амьдралын өдрүүд нэгэнт ард үлдчихсэн болохоор эмч нар надад их сайн. Би ч гурван жилийн туршид эмчилгээ, хичээлээ тасалжбайгаагүй болохоор эдэнтэйгээ ижил дасал болжээ гэсээр бидний яриа эхэллээ. Түүнтэй архины хамаарал, түүнээс ангижирах боломж сэдвээр ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. СЭМҮТ-д хамгийн удаан эмчлүүлсэн хүн гэх юм. Мөн эмч нар танд их сайн бололтой юм. Манай Урнаа хэмээн хэд хэдэн эмч сайрхахыг сонслоо?

-Эгч нь одоо 52 настай. Архичин болсон хүн бүрийн шалтгаан өөр өөр. Би бол 12 настайгаасаа анх архи ууж эхэлсэн. Тэр үед би суугаа, таягтай ясны өвчтэй байсан. СЭМҮТ-д анх ирж эмчлүүлэхдээ өөрийнхөө түүхийг бичиж өгдөг. Яагаад архичин болсон шалтгаанаа ярьдаг. Тэгэхэд л би хүүхэд байхаасаа архи уусан минь миний хувьд архинд дондох шалтгаан болсон байсныг ойлгосон.

Таван настай байхаас миний ясны өвчин мэдэгдэж энд тэндгүй идээлчихдэг байсан. Тухайн үеийн эмч нар аав, ээж хоёртой минь ярилцаж байгаад архи л өг. Тэгвэл ядаж л үрэвсэл, идээ татах нь татарна. Сэвест болж үхүүлж байснаас архи өг гэсэн байдаг. Ингээд л би гэдэг хүн хагалгаанд орохын өмнө, хойно архи уудаг болсон. Манай аав тээврийн жолооч хүн байсан. Хөдөө, гадаа явахаараа жаазны ард нэг, хоёр шил архи хийчихээд явчихдаг байсан. Би өвдөхөөрөө нөгөө архинаас ууна. Ингэж өвчнөө дарсаар арван жилээ дүүргэлээ, их сургуульд орлоо, ажил хийлээ, наймаа хийлээ, амьдрал бужигнаж буцалж л байгаа шүү дээ. Энэ явцад архи уухгүй, өвдөхөөрөө л ууна.

-Гэр бүлд чинь таниас өөр уудаг хүн байна уу?

-Одоогоос дөрвөн жилийн өмнөөс нөхөрөө уулгахгүйн тулд архины давхар хамааралтай болсон гэдгээ саяхан мэдсэн. Манай нөхөр найз нөхөдтэйгээ уудаг.

-Давхар хамаарал гэдэг нь юу гэсэн үг вэ?

-СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмчилгээнд гурван жилийн хугацаанд явахдаа мэдэж авч байна. Сэтгэл заслын эмчилгээнд эхлээд суухдаа “За би бол архичин юм байна” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёр дахь удаагаа суухдаа энэ бол давхар хамаарал буюу гэр бүлийн өвчин юм байна гэдгээ мэдсэн.

-СЭМҮТ-д анх та өөрийн хүслээр ирж байв уу?

-27 настай оюутан дүү минь намайг энд хөтөлж авч ирсэн. “Урнаа эгч ээ, та сүүлийн үед арай л их ууж байна. Өмнө нь та арай ч ингэж уудаггүй байсан. Та энэ талаар бодож үзсэн үү” гэж хэлсэн. Миний хувьд нөхөр бид хоёр хуваариа бизнес эрхэлдэг. Урагшаа төмөр гаргадаг. Амьдрал тогтчихсон, ийм л айл. Нөхөр уугаад л согтуудаа 10 гаруй сая төгрөгөө алдаад, тоглоод ирэхээр “За би нөхөрийг согтоохгүйн тулд өмнөөс нь уух хэрэгтэй юм байна” гэдэг байдлаар уусаар архины бүрэн хамааралтай болсон байсан. Тэгээд ч 12 настайгаасаа уусан архины суурьтай хүн их амархан живдэг юм шиг санагдсан. Уг нь би зөв хооллолтын мэргэжилтэн.

-Өө тийм үү. Таныг найз нөхөд, ажлын хамт олон донтогч гэдгийг мэдэх үү?

-Клуб ажиллуулдаг. Хэн ч намайг архичин гэж мэдэхгүй. Зөвхөн гэр бүл, аав ээж, үр хүүхэд, дотны хэдэн найзууд өвдөхөөрөө уугаад хэвтчихдэгийг мэднэ. Эхэндээ өвдөж байна гэж хэлээд уудаг байсан нь шалтгаан байсан бол сүүлдээ шалтаг болсон. Хөл жаахан улайгаад, нуруу татаад эхлэхээр архиа ууна. Надад хэн ч юу ч хэлэхгүй. Өвчин намдаах эмийг би хоёр жилийн өмнөөс л хэрэглэж үзэж байгаа юм.

Өмнө нь эм хэрэглэдэггүй, архиар өвчнөө намдаачихдаг байсан. Эмтэй харилцаж байгаагүй хүн гэнэт эм уугаад эхэлсэн чинь ходоодоо хамгаалж мэдэхгүйгээс болж ходоодоо гэмтээчихсэн. Ерөнхийдөө хатуухан хэлэхэд, архинаас хамааралтай хүмүүс бол тэнэгрэлд орчихсон байдаг юм билээ шүү.

-Тэнэгрэлд орсон гэдгээ та яаж мэдэж байгаа юм?

-Миний аав цэргийн хүн байсан учраас надад маш их ном уншуулдаг, цээжлүүлдэг байсан. Гэтэл сүүлдээ би хүнтэй ярьж байгаад хэлэх гэсэн үгээ мартчихдаг болсон. Гэрийнхэн болохоор үүнийг юу гэдэг байсан гэхээр, өө олон удаа мэдээ алдуулагчтай хагалгаанд орсон юм чинь аргагүй гэнэ. Одоо ч гэсэн архины нөлөөтэй тэнэгрэл гарахгүй байна. Хэл ам орооцолдоод яг согтуу хүн шиг ярьдаг болсон.

Заримдаа хүү “Ээж та архи уучихсан юм уу” гэж хүртэл асууна. Архи гэдэг бол хүний уураг тархинд голомт үүсгэчихсэн байдаг юм байнал даа. Голомтонд нь этанол гээд бодис нь суурилачихдаг юм байна. Тэр нь юу вэ гэхээр, эмч багш нар хэлдэг. Хүний тархинд хальс байдаг гэнэ. Тэр хальсийг ямар ч химийн эм тариа нэвтэлж ордоггүй, ганцхан спирт нэвчиж ордог гэж байгаа юм. Ингээд тэнэг болгодог юм байна.

Эр хүн архи уухаар толгой нь мэдрэлгүй болдог бол эм хүн архи уухаар бүсэлхий нь мэдрэлгүй болдог юм байна. Тэгэхээр хүн архи уухаараа юу ч хийхээс буцахгүй болдог нь ухаанаа алддагтай холбоотой юм байна. Энэ бүх мэдээллийг оюун санааны сургалтанд хоёр удаа суухдаа мэдэж авсан. Одоо арванхоёрдугаар сард сургалт дуусна. Миний хувьд над шиг зовлонтой хүн айл бүрт байгаа болохоор энэ сургалтыг цааш нь их олон хүнд түгээх сонирхолтой болсон. Архидалт өнөөгийн нийгэмд маш залуужиж байна. Охид, хөвгүүд СЭМҮТ-д их хандаж байна. Энэ залууст чадах хэмжээгээрээ туслана. Хороо, дүүрэгтээ энэ чиглэлийн ажил эхлүүлнэ гэдгээ хэлчихсэн байгаа.

-Архичин хүний гэр бүл хамгийн их хохирол амссан байдаг шүү дээ. Мөн амьдралын өнгө доройтсон байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Архи ууж байх явцад амьдралдаа хүн ер нь нэг ч удаа санаа зовдоггүй. Харин ууж идэхээ болиод өөрөө өөрийгөө архинаас салгаж аваад амьдралаа эргээд харахаар бүх юм эмх замбараагаа алдчихсан байдаг юм байна. Миний ганц давуу тал бол хэдий архичин ч гэсэн хүмүүсээс мөнгө төгрөг зээлж, өр шир тавиад, гэрийнхээ эд барааг зарж уудаггүй байсан. Гэсэн ч гэр бүл, ах дүү, хайртай дотны хүмүүс бүгд хөндийрсөн.

Одоо эргээд өнгөрсөн амьдралаа бодохоор айдас хүйдсээ архиар дараад яваад байсан юм билээ. Маш их ганцаардана. Миний хувьд архийг хэн нэгэн хүмүүстэй нийлж ууж байгаагүй. Гэртээ ганцаараа уудаг. Хар багаасаа эм шиг хэрэглэж байсан хүн чинь бусдад ямар нэг хор хөнөөл учруулж байна ч гэж бодохгүй байгаа юм. Одоо би үлдсэн амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулна.

Архины асуудалтай хүмүүст тусална. Архины хамааралтай эмэгтэй хүмүүст илүү их нөхөрлөл хэрэгтэй. Архинд орчихсон эмэгтэй хүн бол өөрсдөө найз нөхөдөөсөө зугатчихдаг. Царай зүс нь гундаад хөгийн болчихсон эмэгтэй хүн найзуудаасаа зугатна шүү дээ. Гэхдээ хэзээ ч архичин болсон гэж боддоггүй. Эмэгтэй хүний ганц аюул нь нүүрээ гоё будаад, үсээ сайхан янзлаад сайхан хувцаслачихсан байхад хэзээ ч архичин гэж мэдэгдэхгүй. Ар гэрийн ахуй амьдрал нь арай дөнгүүр, аминдаа арчаатай нь архичин болсон ч дэнжигнээд яваад байдаг. Чадамжгүй нь унаад гулгаад байхгүй болчихдог.

-Нийгмийн хамгийн том айдас боллоо шүү дээ. Үүнээс болж хүүхдүүд хох и рсоо р байгаа нь бидний санаа зовинох асуудал?

-Тийм ээ. Хамгийн өрөвдөм нь хүүхдүүд гэмтчихсэн  байдаг. Одоо миний хүү л гэхэд маш их уур уцаартай, нээлттэй биш. Энэ бол давхар хамаарал юм. Гэтэл архичин хүн бол эмнэлгийн тусламж аваад ч юм уу, оюун санааны сургалт аваад эдгэрч болно. Хүүхдүүдийн гэмтэл эдгэрдэггүй. Тэд үргэлж зүрх сэтгэлдээ айдастай хоцордог. Миний хувьд л гэхэд долоо хоног болгоны ням гариг бүрт сургалтандаа ирдэг.

Би архи уухгүй хоёр жил болж байхад одоо хүртэл миний хүү яг тангуулч шиг. Өдөрт 3-5 удаа хаана, юу хийж явааг минь байнга асууна. Итгэл нь унтарчихсан гэсэн үг шүү дээ. Надад итгэхгүй байгаа юм. Архи уучихсан байх вий гэсэн айдас нь арилаагүй байгаа юм. Хүүхдийн хүүхэд хүртэл миний архичин байсны хор уршгийг мэдэрсэн байдаг.

Ач, зээ нар минь хүртэл ааш аяаг нь тогтворгүй, хэрсүүжсэн. Хүмүүс хэлдэг дээ. Хүүхдэд байхгүй санаа гаргадаг гэж. Архичин хүний хүүхэд тийм болсон байдаг. Нэг жишээ хэлэхэд, манай нэг найз бий. Архи уудаг л даа. Тортой юм бариад нэг найзындаа орсон чинь хүүхдүүд нь хөөрч баясаад чихэр боов хараад баярлаж. Гэтэл архичин хүнтэй айлын хүүхэд тор хийгээд шил хангичихад л цочисхийгээд цаашаа “зугатаж” байна гэж байсан. Ингэж л тэр бяцхан оюун санаа гэмтсэн байна шүү дээ. Өрөвдөлтэй байгаа биз.

-Давхар хамаарлын хүрээ их өргөн байна даа?

-Далай багш шавиа загнаж л дээ. Гэтэл нөгөө шавь нь хуваргаа загнаж. Хуварга нь шавиа загнаж. Шавь нь багшдаа загнуулангуутаа нохой өшиглөж байна гэсэн их гоё яриа бий. Тэгвэл архины давхар хамаарал гэдэг яг ийм л байдаг. Хайр байгаа газар айдас байхгүй. Айдас байгаа газар хайр байхгүй гэж яг үнэн юм байна. Тэгэхээр архичин хүмүүсийн гэр бүлд аз жаргал байх боломж байхгүй.

Хэдий би өнөөдөр архиныхаа асуудлыг шийдээд гурван жил болж байгаа ч миний гэр бүл, миний хүүхэд, миний эгч, эгчийн хүүхэд гэмтчихсэн байгаа учраас айдас байсаар л байгаа юм. Энэ бол давхар хамаарал.

Би эсгий, шүр, сувдаар бүтээл хийх сургалтанд сууж байна. Би өөрөө сайхан болж байгаа ч хаа хамаагүй худууд хүртэл айдастай болчихсон байдаг юм байна. Тэднийгээ эмчлэх асуудлыг би одоо бодож байгаа. Ингэхээр нэг биш нэг хэсэг хүмүүсийг гэмтээчихсэн байгаа биз. Яг нөгөө сүлжээний бизнес гэдэг шиг.

-Та гудамж талбайд уначихсан байдаг хүүхнүүд шиг байв уу. Эргээд бодоход өөрийнхөө дүр зургийг бодохоор харамсдаг биз?

-Миний хувьд агсам согтуу тавих, гэр орноо түйвээх асуудал байхгүй. Зүгээр л тасраад унтчихдаг байсан. Гэхдээ архинаас холдчих гээд л аль болох аятайхан хүмүүстэй нөхөрлөөд, иог, бясалгалд суудаг байсан ч тархины голомтод архины ул мөр нэгэнт нэвччихсэн бол хэцүү юм билээ. Миний хувьд архинаас гаргах элдэв бөө дээр очиж байгаагүй. Ном уншуулдаг байсан. Манай нэг бясалгалын багш “Хатуухан хэлэхэд, хийморийн сан уншуулаад архи уух хүсэл зоригоо бадраагаад байсан юм биш үү” гэж хэлээд намайг инээлгэж байж билээ. Энэ мэтээр маш их гарц хайсан.

Хамгийн эцэст нь би өвдчихсөн байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй л яваад байсан. АА цуглаанд 10 гаруй жилийн өмнө хэд хэдэн удаа явсан. Тэр цуглаанд очоод бусдыг л шүүмжлээд суусан. Би архичин биш. Өвдөхөөрөө л уудаг гэж өөрийгөө өмөөрдөг байлаа. Одоо бол манай нийгэмд хааяа найз нөхөдтэйгөө уудаг, баяр ёслолоор уудаг гэж биеэ өмөөрдөг архичид айл өрх болгонд байна.

Айл бүрт нэг орфлэймчин, нэг архичин, нэг бөө байна. Архи уухгүйн тулд бөө дээр очиж үзээгүй хүн алга. Налайхын казак дээр очиж үзээгүй хүн байна уу. “Гоё амьдрал”-д хандаж үзээгүй хүнгүй л байна. Энэ бүхний ард хүүхэд гэмтдэг. СЭМҮТ дээр бидэнтэй хамт оюун санааны сургалт авдаг 20 гаруй настай хоёр охин хэлж байсан. “Тийм байх аа, манай хүүхэд шөнө унтаж чадахаа байсан.

Надаас болоод байгаа юм болов уу” гэж байсан. Би бол 200-400 мянган төгрөг бэлдэж байгаад уудаг байсан. Хоёрдугаарт манай гэрийнхэн архи авч өгдөг байсан. Гадуур явж уудаггүй болохоор миний хувьд зан араншингийн хувьд нэг их эвдрээгүй юм билээ.

-Архинаас хамааралтай болчихсон эрэгтэй эмэгтэй хүмүүст хамгийн их нөлөөлөх, хэрэгтэй ажил юу байна вэ?

-Зүгээр л багаар ажиллах нь хамгийн тустай арга юм байна л гэж бодогдож байна. Тэгэхгүйгээр дан ганц эмч байгаад нэмэргүй. Сэтгэл зүйч, чиглүүлэгч, сувилагч гээд тав зургаан хүн хамтарч байж архинаас хөндийрч байна. Тэгэхээр зовлон нэгтэй, зорилго нэгтэй хүмүүст өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхсэн гэж л бодож байна. Амьдралд алдаж болсон юм чинь алхаад хөл дээрээ босох ухамсарт орон зай бидний сэтгэл зүрх, оюун бодлын хаа нэгтээ байж л байх ёстой.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим