Нийгэм
Үрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах хоёрхон орцтой маск

Хэн бүхний хамгийн их санаа зовнидог зүйл бол хөгшрөлт, унжсан арьс байдаг. Үүнээс гэрийн нөхцөлд ангижрах аргыг хүргэж байна. Хэн бүхэн тэр дундуу бүсгүйчүүдийн хамгийн эмзэг асуудал бол үрчлээ, суларч унжсан арьсны асуудал байдаг. Тэгвэл бүсгүй таныг одоо байгаа наснаасаа залуу харагдахад тань туслах аргыг дэлгэе.
Энэхүү хоёрхон орцтой нүүрний маскны үндсэн үүрэг нь арьсанд дутагдсан тэжээлийг өгч, арьсийг сэргээн үрчлээг тэнийлгэж залуужуулахад оршино. Уг масканд ердөө 2 орц орно. Үүнд:
-1 ширхэг өндөг
– 1 ширхэг нимбэг
Шинэхэн өндөг, сайн сортын нимбэг сонгоорой.
Маскыг хийх арга: Аяганд нимбэгний шүүсийг бүгдийг нь шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай.
Маскыг хэрэглэх арга: Орой унтахынхаа өмнө нүүрний арьсийг гүн цэвэрлэсний дараа энэхүү маскыг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн жигд арчиж цэвэрлэнэ.
Энэхүү аргыг нэг удаа хэрэглээд зогсох бус 7 хоногт 3-4 удаа хэрэглэж байж илт мэдэгдэхүйц үр дүн өгнө. Таны арьс гэрэлтэн цайрч, толигор зөөлөн болж үрчлээ багасаж, нарийн жижиг үрчлээ алга болох болно. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: www.times.mn
|

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.