Энтертайнмент
“The Voice” шоу: Д.Болд шүүгчийн баг халз тулна
“The Voice of Mongolia” шоу шүүгчдийн багуудын халз тулаанаар үргэлжилж байгаа билээ. Ирэх ням гарагт Төрийн соёрхолт дуучин, шүүгч Д.Болдын багийн халз тулаан болно. Сонсох шатнаас өөрсдийн өнгө төрх, ур чадвараараа ялгарч сонгогдсон Д.Болд шүүгчийн багийн авьяаслаг 16 оролцогч халз тулаанд бэлэн болжээ. Урлагийн торгон мэдрэмжтэй, жинхэнэ шоу хийж чаддаг гэдгээрээ олны таашаалыг хүлээгээд буй Д.Болд шүүгчийн багаас гал гарсан ямар үзүүлбэрүүд гарах бол гэж үзэгчид хүлээж суугаа нь лавтай.
“Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр “The Voice of Mongolia” Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн билээ.
Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг манайд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш л үзэгчдийг байлдан дагуулж, амралтын өдөр гэр бүлээрээ үздэг, тэсэн ядан хүлээдэг нэвтрүүлгийн нэг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
“The Voice” шоунд зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн өрнөж байдаг. Аль шүүгчийн багаас ялагч тодрох вэ гэдэг нь бас нэгэн сонирхолтой өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл шоу маш олон хүнд мөрөөдөлдөө хүрэх боломж олгохоос гадна шүүгчид хоорондоо хэн нь хамгийн сайн продюссер вэ гэдгээ үзэх томоохон шалгуур болдог.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.