Эдийн засаг
УОК-т иргэд, ААН, ОУБ-аас 3 тэрбум 381 сая төгрөгийн хандив, тусламж үзүүлжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд COVID-19 халдварын цар тахлын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн, хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асуулга хүргүүлсний дагуу Улсын онцгой комиссын дарга мэдээлэл хийлээ.
Асуулгын долоодугаарт коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор УОК-т иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, бусад улс орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас үзүүлж буй санхүүжилт, хандив тусламж, түүний зарцуулалт, хуваарилалтын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм.
Мэдээлэлд:
Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: Азийн хөгжлийн банкнаас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна.
Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөг, 469.8 сая төгрөгийн бараа, материал, нийт 3 тэрбум 381 сая төгрөгийн хандив, тусламжийг 305 аж ахуйн нэгж байгууллага, 28749 иргэнээс үзүүлсэн байна.
Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна.
Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийгдэх юм.
КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөг, 469.8 сая төгрөгийн бараа, материал, нийт 3 тэрбум 381 сая төгрөгийн хандив, тусламжийг 305 аж ахуйн нэгж байгууллага, 28749 иргэнээс үзүүлсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 320 сая төгрөгийн 5000 ширхэг амны хаалт /нэг удаагийн/, 5000 ширхэг амны хаалт/N95/, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэг оношлуурыг тус тус хүлээн авч, ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Мөн тус улсын иргэн Жак Ма-гаас 500 мянган ширхэг амны хаалт /KN95/ хандивласныг хүлээн авсан.
Хандив, тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваарилах, хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам”-аар зохицуулан ажиллаж байна. Үүнд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрх тасагт аппарат худалдан авахад 240 сая төгрөг, уушиг орлуулах ECMO аппаратын иж бүрдэл тус тус худалдан авахад 450 сая төгрөг;
- КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахаар БХЯ-ны “Бөртэ” ТӨҮГ, ШШГЕГ-ын 407, 409 дүгээр анги, ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт оёулахаар байгуулсан гэрээний зардал 85 сая төгрөг;
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Төрийн байгууллага болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих, УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад 689.4 сая төгрөг;
- БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон УОК-ын шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг, нийт 1 тэрбум 538 сая төгрөгийг зарцуулж, 1 тэрбум 372 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
КОВИД-19 халдварын цар тахлын голомт болон эрсдэлтэй нөхцөлд ажилласан эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн байгууллагын албан хаагчдад олгох урамшуулалд 631.9 сая төгрөг, БНХАУ-ын Засгийн газраас дахин өгч буй хандивын бараа, материалыг хүлээн авахад 5,5 сая төгрөг, нийт 637,4 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.
Хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн амны хаалт, бээлий, эмнэлгийн ор, халдвар хамгааллын хувцас, цэвэрлэгээний материал, шатахууны талон, гар утасны ярианы нэгж, интернет дата эрх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн гэх мэт 18 нэр төрлийн бараа, материалыг Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу тусгаарлан ажиглах байрууд, УОК-ийн Шуурхай штаб болон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгов.

ЭМЯ-д 709.6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651.4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг салбарын сайдын тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулжээ.
КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжихээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Эрүүл мэндийн яаманд 709,6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651,4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/193 дугаар тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулсан байна.
Аймаг, нийслэлийн Онцгой комисст Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 2,3 тэрбум төгрөг, ЦЕГ, МХЕГ-т ахуйн нэгж байгууллага, иргэдээс 80,1 сая төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулж байна.
Хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх тайлан, мэдээллийг холбогдох байгууллагын шилэн дансанд байршуулахаас гадна Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудас болон хэвлэлээр тухай бүр мэдээлж байгаа болно гэлээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ