Эдийн засаг
Ил уурхайд 10 мВт-ын хүчин чадалтай цахилгаан хангамжийн өргөтгөл ашиглалтад орно
Ил уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил хуваарийн дагуу үргэлжилж буйг уурхайн дарга Б.Отгондаваа онцлов. Коронавирусын тархалттай холбоотойгоор тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд эрсдэлийг тооцож буй ч одоогоор бүтээн байгуулалтын ажил хэвийн байгаа аж. “Эрдэнэтийн-Овоо”- ны баруун талд баригдаж буй тус под станцын суурь болон шугам тавигдаж, шон татах ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгчээр “Энх Өглөө” компани ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай техник тоног төхөөрөмж, трансформаторыг маргааш зөөж авчрах юм байна. Ил уурхайн цахилгаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 8 мегаватт байдаг. Гэтэл тус уурхайд ашиглаж буй экскаватор 8 мегаваттаас илүү цахилгаан эрчим хүч зарцуулдаг учраас цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэх шаардлагатай болжээ. Иймээс 10 мегаваттын хүчин чадалтай шинэ под станц барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд уурхайн уулын ажил ихсэх тусам экскаватор, өрмийн машин зэрэг том оврын техникийн тоо нэмэгдэнэ. Тэдгээрийг хэвийн ажиллуулахад цахилгаан хангамжийн өргөтгөл өндөр ач холбогдолтой. Өвлийн улиралд нэмэгддэг уурхайн ачааллыг ч багасгахад эерэг нөлөө үзүүлэх юм.
Ил уурхайд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Тэсрэх бодисын үйлдвэр барих ажил эхлэх бол техникийн шинэчлэлээр ЭКГ-12 маркийн хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр авна. Мөн хүнд даацын авто чирэгч, дугуйт бульдозер, УА-800 дугуйт ачигч зэрэг техник, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажлууд хийхээр төлөвлөжээ.
М.Балжинням
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.