Энтертайнмент
Төгссөн сургуулийнхаа номын санд зориулан “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг 10 жилээр захиалжээ
Тодруулбал, тэрбээр арван оны бүтэн дугаарыг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд, харин гурван жилийн бүтэн дугаарыг Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн номын санд захиалж, төлбөрийг нь хийжээ.
“Улирал ба Зохиолч” сэтгүүл тасралтгүй долоон жил улирал тутамд хэвлэгдсэн бөгөөд 25 дахь дугаар нь уншигч, захиалагчдад хүрсэн. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа “Жилд дөрвөн дугаар гардаг “Улирал ба Зохиолч” сэтгүүлээс СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд арван жилийн хугацааны нийт 40 ширхэг сэтгүүл очно. Үүнээс хэвлэгдсэн 25 дугаар, түүн дээр нэмэгдэх нь ирэх /2020, 2021, 2022/ оны 15 дугаар нэмэгдэж очно. Харин Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн номын санд 2019 оны дөрвөн дугаар, тэрчлэн энэ жилийн дөрвөн дугаар, 2021 оны дөрвөн дугаар хүргэгдэн очих бөгөөд энэхүү ажлыг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон хариуцлагатайгаар гүйцэтгэх болно” гэдгээ цахим хаягаараа мэдэгдлээ.
Энтертайнмент
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин зодоглоно.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна.
Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгө медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, гранпри тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Энтертайнмент
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр24 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр24 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм4 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов