Эдийн засаг
“НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ”
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон билээ.
Уг өөрчлөлтийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Энэ талаар мэдээллийг Татварын ерөнхий газрын Тасгийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодруулав.
Тэрбээр “Урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа. Одоогоор иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ” гэлээ.
2020 оны нэгдүгээр улиралд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн буцаан олголтыг авна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.
НӨАТ-ын
- хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгоно.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.