Эдийн засаг
Цаасан дээр царцсан эрчим хүчний төслүүд
Энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд нэгэн мэдэгдэл хийгдлээ. Мэдэгдлийн утга нь: “Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, ус, нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудад үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ” гэв. Ингэхдээ хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх, цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар тооцжээ.
Уг нь энэ төсөл аль хэдийнэ ашиглалтад орсон, өмнийн говь эрчим хүчээр ангах бус цатгалдах байв. Гэвч цахилгаан станцын том төсөл цаасан дээр царцдаг ээлжит гашуун сургамж болж, өнөөг хүртэл бүтээн байгуулалт нь эхлэлгүй улс төржилт дагуулсаар байна. Төслүүд хэрэгжсэн бол өдийд ДЦС-5 болон Тавантолгой, Шивээ-Овоо, Тэвшийн говийн ордыг түшиглэсэн том чадлын цахилгаан станцууд цахилгаан үйлдвэрлэж, тэр хэрээр үнэ нь хямдарч, эрчим хүч импортлох бус экспортлох түвшинд хөгжих байв.
Харин өнгөрсөн 12 жилд хувийн хэвшлийн бүтээн байгуулсан цахилгаан станцууд шил даран ашиглалтад орж, эрчим хүчний салбарын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ачааллыг үүрэлцэж байгааг доорх инфографикаас харж болох юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.