Энтертайнмент
Цахим музей: Хувин
Төв аймгийн музейн үзмэрүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар 18-19 дугаар зууны үед хийгдсэн хувинг танилцуулж байна.
Энэ хувингийн хийц нь маш чамин бөгөөд гуулин сэнжтэй мөн дөрвөн гуулин бүслүүртэй ба бүслүүр тус бүрийн дунд нь найман ширхэг хээг хөөмөлдөн хийж гагнасан байх юм.Харин хамгийн дээд талд нь Хан төрийн долоон эрдэнийг урлаж доор нь шашны дуун эгшигийн дөрвөн бэлэгдэлтэй хамтатган найм болгосон байна.
Хувингийн дунд хэсэг нь найман тахил түүний доод талд нь самар, дун, цэцэг, зэрэг найман төрлийн зүйлсийг хөөмөлдөн чимэглэсэн байх аж. Хоёр талын хос бариулын суурийг цэцэг маягаар шармалдан хийсэн байх ба хоёр гуулин сэнжнээс 3.5 см голчтой 4 мм зузаан гуулин гогцоог тус бүр 2:2 гуулин гарж хийжээ.
Тагны хэсэг нь мөн л сонирхол татахаар ба хаан бугуйвч, хатан бугуйвч, мөн зоосны хээг хосоор цоолбордож тагны бариулыг цэцэг хэлбэрээр ойр ойрхон хөөмөлджээ. Уг хувингийн өндөр нь 40.5 см амсрын голч нь 32 см жин нь 7830 гр юм.Энэхүү ховор дурсгалыг 1991 онд орон нутгийн музей сан хөмрөгтөө авчээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.