Эдийн засаг
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг
Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан “Энэ оны гуравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөгөөр буюу 3.5 хувиар өссөн болохыг мэдээллийн эхэнд онцоллоо. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд, валютын хадгаламж 789.4 тэрбум төгрөг буюу 27.2 хувь, валютын харилцах 587.3 төгрөг буюу 29.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин төгрөгийн хадгаламж 2020 оны гуравдугаар сарын эцэст 10.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 371.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 465 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан байна. Төгрөгийн хадгаламжийн 88.1 хувь нь иргэдийн хадгаламж, 11.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж буй юм. Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан “Валютын хадгаламж 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.5 (0.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 789.4 (27.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь статистик мэдээллээс харагдаж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.9 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн. Харин өмнөх оны мөн үеэс 315.4 (1.8%) тэрбум төгрөгөөр буурлаа.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг буюу 50.4% нь иргэдийнх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 14.2 их наяд төгрөг болсон. Энэ нь, өмнөх сараас 311.9 (2.2%) тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс 519.7 (3.5%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Мөн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр буурсан байна” гэлээ.
Зээлийн бусад онцлох статистикийг харвал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 120 (11.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 236.6 (25.9%) тэрбум төгрөгөөр өссөн.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны гуравдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.1 (0.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 32.3 (1.7%) тэрбум төгрөгөөр буурсан.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.