Эдийн засаг
1072 хувьцааг зарах, шилжүүлэх, өвлүүлэх боломжгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн 2 сая гаруй хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна. Үүнтэй холбоотойгоор 1072 хувьцаа мэдээллийн төв ногдол ашигтай холбоотой мэдээллийг фейсбүүк хуудсаар дамжуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газар 2011 болон 2012 онд иргэний бүртгэлд байсан нийт 2 сая 900 гаруй иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг олгосон бөгөөд тус компани анх удаа ногдол ашгаа нийт хувьцаа эзэмшигчдэдээ тараах гэж байна. Ногдол ашиг гэдэг таны одоо байгаа хувьцааны тоо ширхгээс хасагдахгүйгээр, компанийн ашгаас танд олгож буй “цалин” гэж ойлгож болно.
Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс эхлэн брокер дилерийн компани дээр нээлгэсэн хувьцааны дансаар дамжуулан олгогдоно. Иймээс иргэд брокер дилерийн компани дээр нээлгэсэн дансаа байнга ашигладаг банкны дансаа холбуулах хэрэгтэй.
1072 хувьцаа хараахан хөрөнгийн бирж дээр арилжаа нь эхлээгүй байгаа тул зарах, шилжүүлэх, өвлүүлэх, худалдан авах эрх нь нээгдээгүй байна. Иймээс та хувьцаагаа зарах боломжгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдах үед зарах, шилжүүлэх, өвлүүлэх боломжтой болно.
Гэхдээ 1072 хувьцаагаа яаран зарах гэсний хэрэггүй гэдгийг компанийн зүгээс учирлаж байна. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа тогтвортой, ашигтай ажиллаж байгаа тохиолдол 1072 хувьцааны үнэ цэнэ өсч, ногдол ашгийн хэмжээ өсөх боломжтой гэв.
Гадаад байгаа иргэд Монголын хөрөнгийн биржийн албан ёсны сайт дээр байрлаж байгаа брокер дилерийн компанитай холбогдож, хувьцааны дансаа онлайнаар нээлгэх боломжтой. Гэхдээ ногдол ашгийн хувьд тухайн иргэний өөрийнх нь Монгол дахь албан ёсны банкны дансаар олгогдоно. Тэгэхээр гадаадад буй иргэд Монголд ирж байж ногдол ашгаа авах юм. Хэрвээ таны ар гэр Монголд байдаг бол тухайн хүнээрээ дамжуулан монголд баталгаатай өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа хувьцааныхаа данстай холбуулах боломжтой. Эсвэл онлайнаар хувьцааны данс нээж буй брокерийн компанидаа өөрийн нэр дээрх банкны дансаа бүртгүүлж болно.
Мөн насанд хүрээгүй хүүхдэд хувьцааны данс нээлгэх боломжтой. Ингэхдээ та тухайн хүүхдийн өөрийнх нь төрсний гэрчилгээгээр хувьцааны данс нээлгэх бөгөөд заавал тухайн хүүхдийн нэр дээрх банкны дансыг бүртгүүлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхдийн хувьцааны дансанд эцэг эхчүүд өөрийнхөө дансыг бүртгүүлэх боломжгүй юм.
Үүний зэрэгцээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орох үед гэнэт орлогын албан татвар болох тухайн хувьцаанд олгогдож буй ногдол ашгийг 10 хувийг татварт суутгана гэдгийг компанийн зүгээс анхаарууллаа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ