Дэлхий дахинд
Энэтхэг дэх Монголчууд хүнсний хомсдолд оржээ
Коронавирусийн улмаас Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж, гадаадаас иргэдээ татаж байгаа. Энэ сард Сөүл рүү нислэг үйлдэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Харин Энэтхэгээс 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасны 314 нь тус улсад шашны сургуульд сурч байгаа лам хүүхдүүд байгаа аж. Энэ хүүхдүүдийг авах талаар судалж, ярилцаж байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн байна. Энэ талаар Энэтхэг улсад байгаа нэрээ нууцалсан эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.
-Яг одоогийн /2020.04.14-ний 16:00 цаг/ байдлаар Энэтхэгт коронавирусийн байдал ямар байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэтхэг улсад өнгөрсөн нэгдүгээр сард анхны гурван тохиолдол илэрсэн. Түүнээс хойш илрэхгүй байсаар өнгөрсөн сарын 5-нд Италаас ирсэн 16 жуулчнаас илэрсэн. Үүнээс цааш өдөрт 10, 20-оор нэмэгдсээр гуравдугаар сарын 21-нээс хоёр хоног хорио тогтоож гудамж талбайд ариутгал хийнэ гэсэн. Мөн хилээ гуравдугаар сарын 31-нийг хүртэл хаасан. Мөн гуравдугаар сарын 24-нд ерөнхий сайд Н.Моди гуравдугаар сарын 25-наас 21 хоног улс даяараа мөрдөх хөл хориог тогтоосон.
Энэтхэгчүүд гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, монголчуудад халдах тохиолдол гарсан.
Хөл хорио өчигдөр дуусах байсан ч ирэх сарын 3 хүртэл дахин сунгаж байгаагаа зарласан нь монголчуудад хүндээр тусч байна. Тиймээс буцах хүсэлтэй 200 гаруй иргэн ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс олон хотод тархан суурьшсан. Бид одоо 21 хоног хөл хорионд байгаа болохоор Монголдоо эрсдэлгүй очих боломжтой. Бүгд гадуур гарахгүй тусгаарласан учир биднээс битгий айгаарай. Бусад орон Энэтхэгээс иргэдээ татаж байгаа.
Хориотой байгаа ч иргэдээ авъя гэвэл Энэтхэгийн Засгийн газраас бүх талаар тусалж дэмжиж байгаа. Бид Энэтхэгийн талтай холбогдоход “Хэрэв Монголын Засгийн газар бидэнд хүсэлт тавьбал Энэтхэгээс тусгай үүргийн онгоц гаргах талаар боломжтой байж магадгүй гэсэн.
Ер нь Энэтхэг улс гадаадын иргэдээ гаргах сонирхолтой байгаа. Энэтхэг 17 улсын иргэдийг өөрийн чартер онгоцоор явуулна гэсэн мэдээ явж байсан. Бидэн рүү нисч ирж чадахгүй бол Энэтхэгээс онгоц гаргуулах талаар (мэдээж бид төлбөрөө төлөөд онгоцонд сууна) хүсэлт тавьбал хүлээж авч болох юм байна лээ. Эхлээд танай Засгийн газар бидэнд хүсэлтээ тавих хэрэгтэй тэгвэл бид болгохыг хичээнэ, бараг болох байх гэсэн хариу өгсөн.
Мах олдохгүй, гурил будаа төмсхөнөөр л хоолоо залгуулж байгаа. Дэлгүүрүүдийн ихэнх нь ажиллахгүй, ажиллаж байгаа нь бараа муутай.
Зарим газар хатуу хөл хорио тогтоож байгаа. Энэ нь дэлгүүр ч орохгүй, гэрээсээ ч гарахгүй, хоол ундны асуудлыг зөвхөн улсаас нь өгнө гэсэн үг. Сая хоёр хоногийн өмнө иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон. Ковидын асуудлаас гадна хөл хорионы үед энэ олон хүний хоол, хүнсний асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрлэх том асуудал болсон.
Энэтхэгт халууны улирал эхлээд өдөртөө 40 хэмийн халуун байгаа. Хоол унд, цаг агаарын нөхцөл байдал хүнд, иргэд нь өлсөж байна. Галт тэрэг, автобус, машин явахгүй байгаа тул иргэд нь хот, тосгон руу олноороо алхаж байгаа мэдээлэл байгаа. Мөн нэг сая хүн амтай Мумбай хотод байдаг дэлхийн хамгийн том ядуусын хороололд вирусийн тохиолдол илэрсэн. Энэтхэгчүүд гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, монголчуудад халдах тохиолдол гарсан.
-Энэтхэгт байгаа монголчууд ямар нөхцөлд байна вэ?
-Энэтхэгт эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хуварга, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт, богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаантай хүмүүс бий. Монголчууд хоол, хүнсний хомсдолд орсон байгаа.
Мах олдохгүй, гурил будаа төмсхөнөөр л хоолоо залгуулж байгаа. Дэлгүүрүүдийн ихэнх нь ажиллахгүй, ажиллаж байгаа ч бараа муутай. Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр эрсдэлийг даван туулж байна гэсэн юм.
Энэтхэг Монголын хооронд агаарын тээврийн гэрээтэй ажээ. Тухайлбал, Далай лам ном айлдах үеэр Энэтхэгийн Дарамсала руу хэд хэдэн удаа, 2019 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсаас Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдсэн, манай улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-тэй 40 улсын нэг нь тус улс юм байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав