Дэлхий дахинд
“Москвад дотуур байрны түрээс чөлөөлж, тэтгэлэг нэмсэн”
ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2.774-өөр нэмэгдэж нийт халдвар авагсдын тоо 21 мянгад хүрсэн. Мөн нас барагсдын тоо 22-оор нэмэгдэж 170 болоод буй. Хөл хорио тогтоогоод буй энэ үед Москва хотод суралцаж буй Монгол оюутнуудын нөхцөл байдал ямар байгаа талаар Б.Линдатай цахимаар холбогдож, ярилцлаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулна уу. Москва хотод хэд дэх жилдээ ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
– Сайн байна уу?. Намайг Б.Линда гэдэг. Би ОХУ-ын Москва хотын Строгановын академид хоёр дахь жилдээ мультимедия дизайнер мэргэжлээр суралцаж байна. Би сургуульдаа ганц Монгол оюутан нь юм.
-ОХУ-д шинэ коронавирусийн халдвар дэгдэж, хөл хорио тогтоогоод буй. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Миний амьдарч буй Москва хотын хувьд нөхцөл байдал хүндхэн байна. ОХУ даяар нийт 21.100 халдварын тохиолдол бүртгэгдэж, Москва хотод л гэхэд тэдний 15 мянган халдвар авсан хүн байна. Одоогийн байдлаар өдөрт л 2000-3000 шинэ тохиолдол илэрч, нөхцөл байдал улам л хүндрэх шинжтэй байна. Мэдээж төрөөс чанга дэглэм тавьж, шуурхай арга хэмжээ авч байгаа.
Өдөр, шөнөгүй гудамжинд цагдаа нар харуул хамгаалалтад гарч байна. Харин их сургуулиуд аль болох хичээлээ зогсоохгүйг хичээж, онлайн сургалт зохион байгуулж байна. Манай сургуулийн хувьд багш нар маань бас хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн дотуур байрны түрээсийг хөл хорионы үе дуустал үнэгүй болгож, дотуур байранд амьдарч буй оюутнуудын тэтгэлэгийг нэмсэн.
-ОХУ-д хэчнээн Монгол оюутан суралцдаг гэх мэдээлэл байдаг вэ?
-Миний олж дуулснаар ОХУ-д 2600 гаруй, Москва хотод 900 гаруй оюутан суралцдаг.
–ОХУ-аас эх орондоо ирж тусгаарлагдсан оюутнуудын шинжилгээний хариу гарч, шинээр 13 тохиолдол батлагдлаа. Москвад байгаа Монгол иргэд, оюутнууд маань шинжилгээ өгөх боломж хэр байгаа вэ?
-Хэрвээ шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Өөрийгөө тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тул тэр бүр хүссэнээрээ гэрээсээ гараад байж болохгүй. Эмнэлгийн байгууллага ирж шинжилгээний дээж аваад хариу нь гарахаар утсаар холбогдоно. Биеийн байдал гайгүй байвал гэрээр эмчилж байна гэж сонссон.
Москва дахь Монголын Элчин сайдын яам иргэдээ хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Консулын газраас эх орон руугаа буцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж, хил гаргах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
-Халдвараас урьдчилан сэргийлэх амны хаалт, ариутгалын бодис олдоц хэр байгаа вэ?
-Москва хотод маск олдохгүй, олдсон ч хамгийн хямддаа 120 рубль буюу 6000 төгрөг үнэтэй худалдаалах болсон. Тиймээс амны хаалт олдохгүй хүндхэн байна. Оюутнуудад саяхан “Бидний цөөхөн монголчууд” төслийнхний зүгээс маск , антисептик , резинэн бээлий болон хүнсний бүтээгдэхүүнээр үнэ төлбөргүй тусалсан. Мөн эдгээр тусламжаа гэрийн хаягаар хүртэл хүргэж өгсөн. Тэдний энэ тусламж нь зөвхөн эд материалын тусламж төдийгүй сэтгэлийн их дэм болсон гэдгийг хэлье.
Би ганцаараа амьдардаг учраас нэг их хоол хүнс базаах шаардлагагүй. Гэрээсээ хоёр долоо хоногтоо нэг удаа гарч, хамгийн ойрын дэлгүүрээс хүнсээ цуглуулдаг. Ингэхдээ маск, бээлий, нүдний шил, малгай өмсч гардаг.
-Эх орондоо ирэх үү?
-ОХУ-ын хувьд тавдугаар сарын 1-н хүртэл олон улсын шууд нислэгээ бүрэн зогсоосон . Мэдээж шууд нислэгээр харих боломж гарвал эх орондоо очно. Харин Улан-Үд хотоор дамжин нисээд, цаашаа автобусанд сууж явбал маш олон хүнтэй ойрын харилцаанд орно. Тэгснээс энд дотуур байрандаа ганцаараа байсан нь надад болон бусад хүмүүст ч эрсдэлгүй гэж тооцоолж байна.
–Монголд байгаа гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байгаа юу?
-Холбоотой байлгүй яах вэ. Эх орондоо амьдарч байгаа гэр бүлийнхэнтэйгээ өдөр бүр л утсаар ярьдаг. Хүмүүс өдөр тутам завгүй амьдралын хэв маягтаа тэр бүр анзаардаггүй ч хэцүү асуудал гарахад гэр бүлээ л хамгийн түрүүнд боддог юм байна лээ.
– Цаашдаа эх орондоо сурч мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж, ажиллахыг хүсч байна вэ?
-Бидний амьдарч буй ХХI зуунд бүх зүйл тодорхойгүй болж байна. Энэ цаг үед маргааш юу болох нь ч тодорхойгүй. Гэхдээ дизайны эцсийн зорилго нь хүмүүсийн тав тухтай хэрэглээг хангаж, асуудлыг л шийдэх шүү дээ. Тиймээс энэ үүргээ биелүүлж, эх орон , эх дэлхийдээ тустай бусдад аз жаргал мэдрүүлж, өөрөө ч мэргэжлээсээ таашаал авч амьдрах л хүсэлтэй дээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав