Эдийн засаг
300 ортой төрөх эмнэлгийг дуусгахад найман тэрбум төгрөг хэрэгтэй
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан.
Өнөөдөр тус эмнэлэгт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллалаа. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна.
Төлөвлөсөн ёсоор уг эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх ёстой. Цаг үеийн шаардлагаар гаднын улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байршуулах, тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж Улсын Онцгой комисоос дээрх эмнэлэгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулахаар шийджээ.
Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг 20 гаруй газар иргэдийг хуваан тусгаарлаад байна.
Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэгт 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Гурван блок бүхий 9 давхар эмнэлгийг эхний ээлжинд энэ сард багтаан нэг блок барилгыг ашиглалтад оруулах үүргийг Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч компани “Томо бюлдинг” ХХК-д өглөө. Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа ханган, үлдсэн хэсгийг хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бүх хүч хүчээ дайчлан ажиллахыг хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.