Нийгэм
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

Ч . Бүрэнжаргал
Бөхчүүд ер нь яасан улс вэ. Улсын баяр наадмаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж, улсын их баяр наадмаар барилдах эрхийг нь хоёр жил хассан асуудал нийгэмд дуулиан тарихтай зэрэгцээд хоёр бөхийг хүчний байгууллагаас эрэн сурвалжиж эхэлсэн тухай мэдээлэл цацагдлаа.
Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. СХД-ийн Цагдаагийн албаны сайтад дурдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар 2018 оны долоодугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан, рестораны эд зүйлийг эвдэж, тус байгууллагад хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорин төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй нийтийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн хэмээжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг удаа дараа дуудаж, мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд сураггүй байгаа тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар зохион байгуулж байгаа гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.