Дэлхий дахинд
“Москвад байхдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байна”
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ илгээсэн 300 гаруй монгол иргэнийг татан авах үйл ажиллагаа Алтанбулаг боомт дээр явагдаж, ирсэн хүмүүсийг тус тусын газар тусгаарласан билээ. Тэдгээр тусгаарлагдсан хүмүүсээс одоогийн байдлаар 15 нь шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, олны хэл амны “бай” болсон. News.mn сайт халдвар авсан иргэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
-Энэ өдрийн мэнд хүргэе. ОХУ-аас ирсэн бэ?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд Москва хотоос Улаан-Үд хот хүртэл онгоцоор нисч, Улаан-Үд хотоос тусгай автобус биднийг ирж авч, хил хүртэл явсан. Хилээр бид алхаж гараад Монгол Улсад ариутгал хийлгээд очих очих газар руугаа хуваарилагдан явсан.
-Москва хотод болон танай дотуур байранд байдал хэр байсан бэ?
-Манай дотуур байранд эрсдэл маш бага байсан. Холбогдох албаны хүмүүс өглөө болгон бидэн дээр орж ирж халуун үзэж, байнга ариутгал хийдэг байсан. Ер нь Москва хотод сурч, ажиллана гэдэг их хэцүү. Сарын тэтгэмж гэж хоёр мянган рубль авна. Үүнээсээ 400 рублиэр метроны картаа цэнэглэнэ, 400 рублиэр утсаа цэнэглэнэ. Хоол хүнсний тал дээр үнэтэйг нь биш ч, аль болох чанартайг нь сонгодог. Ингэхэд л 500 рубль болно. Мэдээж хаанаа ч хүрэхгүй. Тэгээд л ээж, ааваасаа л мөнгө харна. Хүмүүсийн яриад байдаг шиг шоу, зугаа цэнгээн хөөгөөд явах боломж, цаг зав байхгүй.
-Монгол руу ирэх замдаа хувийн ариун цэвэр, хамгаалалт сайн хийсэн гэж бодож байна уу?
-Мэдээж тийм. Хувийн ариун цэвэр, хамгаалалтыг сайтар биелүүлж ирсэн.
-Өөрөө хаанаас анх халдвар авсан гэж бодож байна вэ. Москвагаас уу, эсвэл ирэх замдаа юу?
-Москва хотод байхдаа л авсан гэж бодож байна. Наашаа ирэх замд бол хамгаалалт, ариутгалыг өндөр түвшинд хангасан байсан.
-Анх та нарыг хүлээн авсан зочид буудал, амралт сувиллын газрууд хэр байсан бэ. Хоол ундны талаар багагүй асуудал гарсан гэсэн?
-Давгүй, тохилог, уур амьсгал хүлээж авсан шүү. Хоол ундны тал дээр ч давгүй. Бүхий л амттай шимтэй зүйлсээр бидэнд үйлчилсэн юм шиг санагдсан.
-Одоо ХӨСҮТ-д байдал хэр байна. Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?
-Бүх зүйл зүгээр ээ, эмчилгээ хийлгэж, Витамин С болон бусад дархлаа дэмждэг эм ууж байна. Өрөөндөө гурвуулаа байна.
-Ямар ямар шинжилгээ авсан бэ. Шинжилгээний хариунаас гадна өөрт тань ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үү?
-Гурав хоног тутам нэг удаа хамар ухаж, хоолойноос шинжилгээ авч байна. Өвчний өөр шинж тэмдэг илэрч эхэлсэн. Халуурч, үнэрлэх, амтлах мэдрэмж муудсан.
-Гадаад улсаас ирсэн, ялангуяа ОХУ-аас ирсэн иргэдийг хүмүүс их буруутгаж байгаа хандлага ажиглагдсан. Гаднаас зөөвөрлөгдөн оруулж ирсэн гэж их шүүмжилж байх шиг байна. Энэ тал дээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Бид хүний нутагт сурч боловсорч, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох гэж очсон болохоос биш өвчин авчрах гэж яваагүй юм шүү. Одоо өч төчнөөн монголчууд маань наашаа ирж чадахгүй та бүхний уур бухимдал, хорон үгийг сонсоод, яах ийхээ мэдэхгүй байна. Бидний цөөхөн монголчууд ингэж бие биенээ хэмлэх хэрэггүй шүү дээ.
-Сүүлийн үед иргэдийн анхаарал суларч, маскаа зүүхгүй, олон нийтийн газраар их явах болж. Дотооддоо гараагүй, зөөвөрлөгдөж ирсэн учраас “санаа амар” байгаад байх шиг?
-Та бүхэнд энэ аюулт цар тахал өвчнөөс сэргийлж маск зүүж, гараа маш сайн ариутган аль болох хүнтэй бага уулзаж, гадуур явахгүй байхыг зөвлөе. Өвчин хэлж биш хийсч ирдэг шүү дээ. Өнөөдөр бидний хэн нь ч энэ өвчнийг тусч болно. Өвчин хүнийг ялгахгүй шүү.
– Бидэнтэй холбогдсонд баярлалаа, хурдан эдгээрэй.
-Баярлалаа
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна