Дэлхий дахинд
Японд эмнэлгийн үйлчилгээ “нурах” аюул нүүрлэж байна
Япон улсад коронавирусын халдварын тохиолдол өссөөр байна. Үүний улмаас Японы зарим мужид эмнэлгийн орны тоо хүрэлцэхгүй байдал үүсчээ. NHK агентлагийн мэдээллээр Япон Улсын зарим мужид халдварт өвчтөн хүлээн авах эмнэлгийн чадавхи дээд хязгаартаа хүрч, улсын хэмжээнд эмнэлгийн ор хүрэлцэхгүй асуудал үүсч эхэлсэн байна.
Тухайлбал Токио, Осака, Хёого, Фукуока, Яманаши, Шига, Киото, Кочи, Окинава гэсэн найман мужид ор дүүргэлт аль хэдийнээ 80 хувийг давжээ. Түүний дотор Осака, Хёого, Киото, Яманаши мужуудад эмнлэгийн ор хүрэлцэхгүй, өвчтнүүд ор хүлээсэн байдалд шилжээд байгаа аж.
“Онц байдал” зарласан хүн ам ихтэй томоохон хотуудын эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо их байгаа нь улсын хэмжээнд “эмнэлгийн үйлчилгээ нурах” үйл явцыг хурдасгах, сэргийлж чадахгүй байх бодит аюулыг үүсгэлээ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.
Дээрхи мэдээллээр Япон Улсад одоогийн байдлаар 9600 эмнэлгийн ор коронавирусийн халдварт өвчтнийг эмчлэхэд бэлтгэгдэж, ашиглагдаж байгаа бол эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо улсын хэмжээнд 5000 орчим байгаа аж.
Харин Япон Улсын Засгийн газар, тухайн орон нутгийн засаг захиргаанаас зарим хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг зочид буудал, гэрт нь тусгаарлах бодлого баримтлаж, зочид буудал бэлтгэх зэргээр зохих бэлтгэлийг эртнээс базааж буй. Энэ нь халдварын тоо цаашид өсөх хандлагатай байгааг харуулж байгаагийн зэрэгцээ “эмнэлгийн үйлчилгээ нурах” аюулаас сэргийлж буй арга хэмжээ хэмээн NHK агентлаг онцоллоо.
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Япон улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 10686, нас барсан хүний тоо 230-д хүрчээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна