Дэлхий дахинд
Дэлхийн хамгийн том цэнгэлдэх Хятадад сүндэрлэнэ
Хятад улсад шинэ коронавирусийн тархалт буурсантай холбогдуулан тус улсын хөлбөмбөгийн Гуанчжоу Эвергранд баг 100 мянган хүний суудалтай, хараа булаам дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ. Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй энэхүү цэнгэлдэх нь 1.7 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 12 тэрбум юанийн өртгөөр сүндэрлэж, 2022 он гэхэд барилгын ажил нь дуусах аж. Тус цэнгэлдэхийн загварыг Шанхайд байрладаг Америкийн дизайнер Хасан Сиед гаргажээ.
Цэнгэлдэхийн барилгын ажил өнгөрөгч Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд энэ тухай Хятадын Эвергранд группын ерөнхийлөгч Шиа Хайжүн “Энэхүү бүтээн байгуулалт маань Сиднейн Опера театр, Дубай хотын Бурж Халифа зэрэг эх газрын бэлэг тэмдэг болсон бүтээн байгуулалтуудтай харьцуулагдаж, Хятадын хөлбөмбөгийг дэлхийд таниулах чухал бэлгэдэл болно” хэмээжээ. Мөн тэрбээр Хятад улс даяар 80-100 мянган хүний суудалтай 3-5 цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хэзээ нэгэн цагт Хятад улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нь 99,354 хүний суудалтай Испанийн Барселона багийн Камп Ноу цэнгэлдэх юм.
Гуанчжоу Эвергранд баг нь 2011 оноос хойш 60 мянган хүний суудалтай Тианхе цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж байгаа ба тус баг нь Хятадын Супер лигт найман удаа, Азийн аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн Хятадын төдийгүй Ази тивийн томоохон баг юм. Энэхүү багт Паульнио, Талиска зэрэг Европын томоохон багуудад хүчин зүтгэж байсан тоглогчид тоглодог. Хятадын хөлбөмбөгийн Супер лиг өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийх байсан ч “Сovid-19” өвчний улмаас цуцлагдсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна