Эдийн засаг
Хэрэглээний уналтыг сааруулж, дампуурлаас сэргийлсэн макро бодлогоор хямралыг аргална

Дэлхийн эдийн засаг 2020 онд амаргүй сорилттой тулгарлаа. Америк-Хятадын худалдааны маргаанаас үүдэлтэй тодорхойгүй байдлыг залгуулаад COVID-19 вирус дэлгэрсэн нь өмнөх томоохон хямралуудаас ч хүнд байж мэдэх түгшүүрт байдалд хүргээд байна. Хамгийн сүүлд мэдээлснээр өнөөдөр дэлхийд 3 тэрбум хүн хөл хорионд байна. Дэлхийн эдийн засаг бараг анх удаа зогсолт хийлээ гэж шинжээчид дүгнэж байгаа бол ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3 хувиар саарна гэсэн төсөөлөлтэй байгаагаа саяхан мэдэгдлээ. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал мөн ялгаагүй амаргүй байна.
Хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын орох урсгал 20 орчим хувиар тасалдсан. Чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувь болж нэмэгдсэн зэрэг эдийн засгийг хэмжих гол үзүүлэлтүүд суларчээ. Энэ байдлаар бол 2020 онд манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн сайндаа 2 хүрэхгүй хувиар өснө гэсэн таамаглалыг Монголбанкнаас дэвшүүлээд байна. Энэ удаагийн дэлхий нийтэд тулгарсан хямралын гол шалтгаан бол цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос болж “хөдөлгөөн” зогссонтой холбоотой. Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаад байна. Эдийн засгийн өсөлтийн 60 хувийг өрхийн хэрэглээ хангадаг. Гэтэл цар тахлын эрсдэлээс хамгаалах өндөр хариуцлага, үүргийг хүн бүрт ногдуулж, хорио цээр тавигдаж байгаа нь өрхийн зардал зөвхөн амин чухал хэрэглээндээ зориулагдах болсон. Тиймээс энэ удаагийн хямралын гол шалтгаан болоод байна.

Эдийн засгийн өсөлтийн 60 хувийг өрхийн хэрэглээ хангадаг.
Бусад бараа, үйлчилгээний эрэлт энэ хэрээр унаж, үйл ажиллагааны доголдол үүссэнээр тухайн аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, ажлын байрны цомхтгол хийх, зээл, төлбөрийн хүндрэлд орох зэрэг дарамт үүсч байна. Энэ бол цар тахал дэлгэрсэн улс орон бүрт тохиож байгаа бэрхшээл бөгөөд тус бүртээ бизнесийн орчноо дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Манай улс бусад улс орны авч хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого болоод мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаа хуралдуулж мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгж хувиар буулгаж 9 хувьд хүргэж, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Ингэж ойрхон бодлогын хүүг бууруулж байгаа нь банкуудын зээл гаргах идэвхжлийг нэмэгдүүлэх гэсэн бодлогын зохицуулалт юм.
Магадгүй эрэлт буурсан энэ цаг үед аж ахуйн нэгжүүд зээл авлаа ч үйл ажиллагаа нь сэргэх магадлал санаснаас сайнгүй байж мэдэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талд эрэлт нь сулраагүй, идэвхжил нь сэргэж буй бизнесийг банкууд дэмжих боломжтой. Тэгээд ч өдийд хаврын тариалалт, уул уурхайн бүтээн байгуулалт, шатахууны импорт гээд бизнест томоохон хөдөлгөөн орж эхлэх үе тул цагаа олсон шийдвэрийг төв банкнаас гаргалаа. Эдийн засагт бодит мөнгөний нийлүүлэлт хийх боломжийг суурь хүү ийнхүү бүрдүүлж өгсөн тул одоо банкуудад зээлийн өрсөлдөөн өрнөх нөхцөл үүснэ гэсэн хүлээлтийг үүсгэж байна.

Өдийд хаврын тариалалт, уул уурхайн бүтээн байгуулалт, шатахууны импорт гээд бизнест томоохон хөдөлгөөн орж эхлэх үе тул цагаа олсон шийдвэрийг төв банкнаас гаргалаа.
Хэдийгээр нийлүүлэлтийг дэмжих орон зай бүрдэж байгаа ч нөгөө талд хамгийн чухал хүчин зүйл бол хэрэглэгч. Хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлснээр мөнгөний нийлүүлэлтийн бодлогын үр өгөөж бий болох учир төрөөс ажлын байрыг хадгалж үлдэх, орлогын тасалдлаас үүдсэн зээлийн эргэн төлөлтөд уян хатан хандах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж, эдийн засгийн эргэлтээ дэмжихэд дээрх бодлогын шийдлүүд чиглэх учиртай. Харин аж ахуйн нэгжүүд хямралын шалгарлыг даван туулж, тогтож үлдэх эсэхээ шийдвэрлэх цаг ирээд байна.
Том эдийн засгууд сэргэлтийн арга хэмжээнүүд аваад эхэлсэн нь эдийн засгийн бүтцийнх нь 50 хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсад өөдрөг хүлээлтийг үүсгэж байна. Ялангуяа Хятад хөл хориогоо тавьж үйлдвэрлэлүүдээ сэргээгээд эхэлсэн нь манайд сайн дохио бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд төсөөлж байснаас буурах ч нэмэх нэг хувийн өсөлттэй байх төлөвтэйг ОУВС мэдээлсэн. Гэсэн ч COVID-19 вирусийн тархалт тодорхой бус байдлыг бий болгож байгаа тул цаг үетэйгээ нийцсэн бодлогын арга хэмжээнүүд дэлхий нийтэд хэрэгжиж байна. Одоо бол урт дунд хугацааны гэхээсээ илүү богино хугацааны буюу түргэн тусламжийн санхүүгийн зохицуулалтууд ААН, өрхүүдийн хувьд юунаас ч чухал байгаад юм.
Тийм ч учраас ялангуяа бизнесийнхний хувьд ашиг олох үе биш тул урт хугацаандаа тогтвортой үлдэх боломж нь илүүдэл бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, богино хугацааны шокийг давж, эрсдэлээ бууруулах, банкууд харин тодорхой хэмжээний эрсдэл гаргаж бизнесийн зээлээ ахиу гаргах шаардлага үүсч байна. Ингээд бизнесийг дэмжсэн мөнгөний зөөлөн бодлого, хэрэглээг дэмжсэн макро зохистой бодлого манай улсад хэрэгжиж байна. Цаашид цагийн байдал хэрхэхийг тааварлах аргагүй бөгөөд хүн төрөлхтөнд тулгараад байгаа өнөөгийн том хямралыг эдийн засгийн бодлогын арга хэмжээ гэхээсээ илүү вирусийн халдварын тархалтыг дарж чадсанаар зогсоож чадна. Ингэснээр хөл хорио тавигдаж, иргэд, өрхийн худалдан авалт хэвийн байдалдаа эргэн орсноор бизнес сэргэж, эдийн засаг гольдролдоо орно. Тийм учраас цар тахлаас сэргийлж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг ягштал дагах нь хямралаас гарах хамгийн амархан бөгөөд хялбар арга юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ