Дэлхий дахинд
БНСУ “зай барьж” харилцах хорио цээрийн онцгой дэглэмийн хугацааг сунгалаа
БНСУ-ын Засгийн газар иргэд хоорондоо “зай барьж” харилцах хорио цээрийн онцгой дэглэмийн хугацааг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл дахин хоёр долоо хоногийн хугацаагаар сунгаад байна. БНСУ-д халдварын тохиолдол өдөр бүр буурч байгаа боловч гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодод хэсэг бүлгээр голомтлон халдвар авах эрсдэл өндөр хэвээр байгааг Солонгосын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Иймд манай иргэд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн мөрдөж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!
1.Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих нь зүйтэй.
2.Нийт иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.
3.БНСУ-ын Засгийн газар хэсэг бүлгээрээ голомтлон халдварлах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, цэнгээний газруудын үйл ажиллагаанд тавьсан хорио цээрийн хязгаарлалтыг хэсэгчлэн нээхээр шийдвэрлэсэн. Гэхдээ зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд хорио цээрийн дүрэм, журмыг хатуу мөрдөх, хэрвээ шаардлага хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглох, захиргааны арга хэмжээг биелүүлээгүй бол тухайн байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн арга хэмжээ авна.
4.Танд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу.
5.Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрээр иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд коронавирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс консулын үйлчилгээг иргэдэд зөвхөн шуудан болон цахимаар үзүүлж байна. Ингэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай үйлчилгээг Солонгост хорио цээрийн онцгой дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй тул түр азнахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна