Дэлхий дахинд
Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүд цар тахлыг ашиглан нэр хүндээ өсгөж байна
Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын засгийн газар цар тахалд нэрвэгдсэн ард иргэддээ туслахгүй байгаа гэж шүүмжлүүлж байгаа.
Тус улсад сүүлийн байдлаар 8,000 гаруй Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 орчим хүн нас бараад байна.
Сүүлийн сар орчим хугацаанд коронавирусийн тахлын эсрэг авсан арга хэмжээний үр дүнд Мексикийн эдийн засаг гүн хямралд унаад байгаа юм.
Тэгвэл тус улсын хар тамхины картелиуд энэ боломжийг ашиглан олны дунд нэр хүндээ өсгөх арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн хэд хэдэн том бүлэглэл иргэдэд хоол хүнс, эм хэрэгсэл бүхий багцыг тарааж байгаа тухай мэдээлэл сошиал сүлжээнд тарсан юм.
Тухайлбал АНУ-д хоригдож байгаа Эль Чапо Гузманы охин “El Chapo 701” гэсэн таних тэмдэгтэй тусламжийн барааг тараасан байна.
Мексикийн хоёр дахь том хот Гвадалахарад тараасан тусламжийн багцад нь ургамлын тос, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн багтжээ.
Гузманы Синалоа картелиас гадна Халиско Шинэ Үеийнхэн, Лос Дуранго зэрэг бүлэглэлүүд ижил арга хэмжээг бусад бүс нутгуудад зохион байгуулсан байна.
Мексикийн ерөнхийлөгч Лопез Обрадор “Гэмт хэрэгтнүүдийн тарааж буй бараа хүмүүст тус болохгүй. Тэд аллага хүчирхийллээ зогсоовол харин жинхэнэ тус болно” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Мексик улсад Обрадорын бүрэн эрхийн эхний нэг бүтэн жилд буюу 2019 онд 34,582 хүн гэмт хэрэгтнүүдийн гарт алагдсан нь тус улсын түүхэнд хамгийн муу үзүүлэлт болсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна