Дэлхий дахинд
НҮБ-аас баталж буй конвецод нэгдэн орсон гишүүн орнуудаа шахах байдал байдаг
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субъект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм.
Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Ромын дүрмийн наймдугаар зүйлд дайны гэмт хэрэг, түрэмгийллийн үйлдлүүд гэдгийг маш тодорхой заасан байдаг. Гэтэл энэ төсөлд дайныг төлөвлөсөн, бэлтгэсэн эсвэл өдөөсөнд ял өгөхөөр байна. Заалт бүрийг нэг нэгээр нь задалж харвал маш дэлгэрэнгүй буюу дайны үед эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй, буу зэвсэг хэрэглэсэн гээд нарийн тусгасан байдаг. Үүнийг Эрүүгийн хуульд тусгах шаардлага байдаггүй юм уу. Эсвэл Ромын дүрэмд нэгэнт орчихсон учраас тэр нь Монгол Улсын хууль тогтоомж болчихлоо гэж үзээд явж болж байгаа юм уу. Манай шүүгч нар Ромын дүрмийг шууд Эрүүгийн хуульд оруулаад хэрэглэж чадахгүй. Гэмт хэрэг заавал Эрүүгийн хуульд тусгагдсан байх ёстой.
Хууль зүйн байнгын хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
Ц.Мөнх-Оргил гишүүний хоёр дахь удаагаа гаргаж буй энэ саналыг Хууль зүйн байнгын хороон дээр ярилцаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцүүдийн хэрэгжилт, түүний үндэсний хууль тогтоомжуудад хэрхэн тусгасан талаарх байдлыг ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газартай хамтарч шалгах ажлын хэсэг байгуулах талаар ярилцъя.
Хоёрдугаарт Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэнчлэн, Ромын дүрмийн наймдугаар зүйлд нэгдэн орсноор ямар үүргийг дотооддоо хүлээх вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.1 дүгээр зүйлд Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэдгийг түрэмгийлэл эсвэл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэдэг нэр томьёог өөрчилж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага түүний хэргийн харьяалал гэдэг зургаадугаар зүйлтэй Тагнуулын дэргэдэх Мөрдөн байцаах алба Ромын дүрэмд заасанчлан түрэмгийлэл эсвэл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэмт хэргийг мөрдөн шалгах, хэргийн харьяаллыг нь тодруулж өгч байгаа юм.
ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
Манай улс олон гэрээ, конвенцэд нэгэн орсон боловч нарийвчлан тусгаагүй асуудлууд бий. НҮБ-аас баталж буй конвецод яг үг, үсэггүй оруулах асуудлыг бусад нэгдэн орсон гишүүн орнуудаа шахах байдал байгаа юм. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг бид агуулгынх нь хувьд тусгасан. Хэлэлцсэн асуудлын талаар урьдчилж бичгээр гаргасан санал байгаагүй юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хоёр санал гаргасан юм. Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар зүйлийг хасах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар зүйл нь хуулийг буцаан хэрэглэхээр байгаа тул хасах санал гаргасан нь санал хураалтаар дэмжигдсэн юм.
Гишүүд үүгээр асуулт асууж, үг хэлж дууссанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталлаа.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна