Дэлхий дахинд
Өнгөрсөн 36 хоногийн турш анх удаа коронавирус Тайваньд бүртгэгдсэнгүй
2020 оны 3-р сарны 9-ний өдрөөс хойш Тайваньд шинэ коронавирусийн халдвар гадаад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсээр байсан хэдийч эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчид, ард иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд 4-р сарын 14-ний өдөр анх удаа шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй болно. Энэ нь өнгөрсөн 36 хоногийн турш халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй анхны өдөр бөгөөд үүний дараа мөн 4-р сарын 16, 17-ны өдрүүдэд халдварын тохиолдол бүтгэгдээгүй болно.
Энэхүү баярт мөчийг тэмдэглэх үүднээс Тайваний олонд танигдсан алдартай газруудын нэг болох Grand hotel зочид буудал нь 14-ний өдрийн орой шөнийн гэрлэн чимэглэлээрээ “Тэг” хэмээх үсэглэлийг цацан, хүнд хэцүү нөхцөлд халдварт өвчинтэй тэмцэж буй эмнэлгийн ажилтан албан хаагчдад хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ Тайвань даяар мөн дэлхий дахинд хандан “Бид чадлаа” хэмээх мессежийг түгээн, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр цаашид ч хичээн ажиллахыг уриалав.
Европын холбооноос Тайваньд суугаа төлөөлөгч Филипп Гржегорцевски /Filif Grzegorzeewski/ “Өнгөрсөн 36 хоногийн турш Тайваньд өнөөдөр анх удаа “тэг” тохиолдол бүртгэгдсэн буюу уг өвчний халдвартай тохиолдол бүртгэгдээгүй өдөр тохиов” хэмээн сайшаан магтав. Тайвань аль хэдийнээ Хятадаас орж ирсэн шинэ коронавирусийн эхний дэгдэлттэй тэмцэж байсны адилаар хилийн чанадаас буцан ирж буй иргэдтэй холбогдуулан халдварын хоёрдахь давалгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
Гэрлэн чимэглэлээ асаан энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэсэн Grand hotel зочид буудлын одоогийн барилга болох ордны хэв загвар бүхий барилгыг анх 1973 онд барьж байгуулсан. Өмнө нь Тайваньд айлчлал хийж буй гадаад улс орнуудын төр засгийн тэргүүн нарыг хүлээн авдаг байсан бөгөөд энгийн иргэдэд үйлчилдэггүй байжээ. 1990 оноос энэ байдал өөрчлөгдсөн аж. Шинэ шинэ алдартай, олон танигдсан газрууд нээгдсээр байгаа ч Grand hotel зочид буудал нь өөрийн өвөрмөц сонгодог барилгын хэв маягтай бөгөөд Тайпэй хотын алдартай газруудын нэг хэвээр байсаар байна.
/4-р сарын 20-ны өдрийн байдлаар Тайваньд нийт 422 тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс дийлэнхи нь буюу нийт 343 тохиолдол хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд дотооддоо 55 тохиолдол гарсан бол усан онгоцон дээр уг өвчний халдвар авсан 24 тохиолдол бүртгэгдсэн болно. Одоогийн байдлаар уг өвчний халдвар авсан нийт 6 хүн Тайваньд амь насаа алджээ./
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна