Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг 5-р сарын 01-ний өдрөөс хойш үнэт цаасны данс нээлгэсэн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны данстайгаа холбосон тухайн иргэний өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд шилжин орно. 4-р сарын 24-ний өдөр болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох өдрийг эцэслэн тогтооно. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 96,480₮-ийн ногдол ашиг авна.
Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд яах ёстой вэ?
Үнэт цаасны данстайгаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбосон иргэдэд тэргүүн ээлжид ногдол ашиг шилжин орох тул данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан үнэт цаасны данстай холбосон банкны дансны мэдээллээ шалгах, буруу тохиолдолд шинэчлүүлэх шаардлагатай.
Гүүдсек Үнэт цаасны компанид 2008 оноос хойш дансаа нээлгэсэн 400,000 гаруй харилцагчид дараах 3 алхамын аль нэгээр банкны дансны мэдээлэл болон хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгах, шинэчлэх боломжтой боллоо.
- Фэйсбүүк мессенжерээр m.me/goodsechelp хаяг дээр дарж регистрээ оруулан шалгах, баталгаажуулах
- Цахим хаягт хандан шалгах, баталгаажуулах www.goodsec.mn/confirm
- Хэрэглэгчийн систем болох www.goodsec.mn/login хаягт хандан үнэт цаасны данс нээлгэх үед олгогдсон нэвтрэх нэр нууц үгийн тусламжтай нэвтэрч шалгах, баталгаажуулах
Үнэт цаасны данс нээлгээгүй иргэд яах ёстой вэ?
Үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатай. Ингэснээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн 1 ширхэг хувьцаагаа өөрийн нэр дээр бүртгэж, баталгаажуулж авна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, 12 аймагт салбартай, цахим системээр ЦОГЦ үйлчилгээ үзүүлдэг Гүүдсек Үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа Фэйсбүүк мессенжерээр 2 минутад нээх бол m.me/goodsecmongolia дээр дарж нээх боломжтой. Эсвэл та Гүүдсек Үнэт Цаасны Компани хуудас руу Данс гэж мессеж илгээгээрэй. Иргэн хэд хэдэн брокерийн компанид үнэт цаасны данс давхар нээлгэж, эзэмших боломжтой.
Үнэт цаасны данстай эсэх, хэрэв данстай бол аль брокерийн компанид данстай, хэдэн ширхэг хувьцаатай эсэхээ хэрхэн шалгах вэ?
Брокерийн компаниуд нээсэн дансаа Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвд илгээснээр таны үнэт цаасны данс баталгаажин нээгддэг. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн албан ёсны хаягт хандан үнэт цаасны данстай эсэх, аль компанид данстай, хэдэн ширхэг хувьцаатайгаа шалгах боломжтой. net.schcd.mn/registration хаягт хандан шалгана уу.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ