Энтертайнмент
“Өлсгөлөн тулаан” киноны ШИНЭ АНГИ гарна
“The Hunger Games” гурамсан зохиолын шинэхэн ном “The Ballad of Songbirds and Snakes” тун удахгүй нээлтээ хийж, дэлхийн өнцөг булан бүрт уншигчдын гар дээр очих гэж байна. Гэхдээ энэ сайхан мэдээг даган өөр нэг шуугиан гарсан нь шинэхэн кино гарах тухай байлаа.
Lionsgate кино компанийн зүгээс гаргасан мэдээлэлд “Catching Fire” болон “Mockingjay Part 1,2” киног найруулсан Фрэнсис Лоуренс шинэ ангийг мөн найруулахаар эргэн ирэх гэнэ. Мөн зохиолч Сүзаань Колинз “Catching Fire” ангийн зохиолыг бичсэн Майкл Арндттай хамтран киноны зохиол дээр ажиллах гэнэ.
Шинэхэн номын үйл явдал бидний мэдэх түүхээс 64 жилийн өмнөх үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үед 18 настай байсан Кориоланус Снөү (Ерөнхийлөгч Снөү)-ийн тухай өгүүлэх юм.
Ном тавдугаар сарын 19-нд худалдаанд гарна.
Кино хэзээ нээлтээ хийхээр төлөвлөж буй тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.