Дэлхий дахинд
Путины хамгийн том сорилт
Хэрэв коронавирус гараагүй байсан бол энэ цаг үе ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины хувьд маш чухал цаг үе байх байлаа. Энэ сарын 22-нд тус улсад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга болох байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Путин Орос улсыг 83 нас хүртлээ буюу 2036 он хүртэл удирдах боломж бүрдэх байсан. Гэтэл өнөөдөр тэр засаглалынхаа хамгийн том хямралтай нүүр тулж, коронавирусийн цар тахлыг хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж сууна. Цар тахлын хямрал зөвхөн Путин ч гэлтгүй дэлхийн бүхий л улс орны эрх баригчдын чансааг шалгаж, хүн төрөлхтөнийг шалгаралд оруулж байна.
Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 62 мянга даваад буй ОХУ-ын эдийн засгийн амин судас болох газрын тосны үнэ сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрч, рубль үнэгүйджээ. Газрын тосны үнэ баррель нь 10 ам.доллараас доош унавал дотоодын нийт бүтээгдэхүүн 15%-иар буурч магадгүй гэж Оросын томоохон банк мэдээлэв.
Тус улсын Сангийн сайд асан Алексей Кудрин энэ жил ажилгүй оросуудын тоо гурав дахин буюу дахин найман саяар нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Мөн газрын тос, байгалийн хийн орлого 165 тэрбум доллараар буурч магадгүй ба улс төсвөө санхүүжүүлэхийн тулд олон улсын нөөц рүүгээ гар дүрэхээс өөр аргагүйд хүрнэ гэж “Норде” компанийн ахлах эдийн засагч Татьяна Евдокимова хэлсэн байна.
Москвагийн эдийн засгийн дээд сургуулийн профессор Сергей Медведев хэлэхдээ “Одоо болж буй хямрал нь Путины хувьд 20 жил засгийн эрхэнд байхдаа тулгарсан хамгийн том бэрхшээл байх болно. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тогтвортой байдал үгүй болж, Путины хууль ёсны эрх мэдэл багасч, улс төр, бизнесийн элитүүд хоорондоо зөрчилдөж, санал зөрөлдөөн бий болж эхэллээ. Ерөнхийдөө энэ дэглэм орших уу, эс орших уу гэдэг горим дээрээ байна” хэмээн хэлжээ.
Саяхан хийсэн судалгаагаар Путины нэр хүнд 2013 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлтэд хүрсэн байна. Оросын өмнөд хэсэгт энэ долоо хоногийн эхээр “Хөл хориог цуцлах, эсвэл бизнес эрхлэгчдийг дэмжих”-ийг шаардаж бизнес эрхлэгчид жагсчээ. Тэд Засгийн газар хямралын үед хувийн секторуудаа хангалттай дэмжихгүй байна хэмээн гомдоллов. Кремль уг жагсаалыг хууль бус гэж үзэж байгаа ч тэдний санаа бодлыг сонсох нь чухал гэдгийг онцолжээ. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг боловсруулахаа ч амлав.
Оросын ард иргэд эмийн сангаас хамгийн наад захын парацетамол эм хүртэл олдохоо байсан тухай гомдоллож, АНУ-д онгоц онгооор нь тусламж илгээсэн Путиныг мөн л шүүмжилжээ. Тэд “Гадаад улсууд руу тусламж явуулснаар дотоодын хангамж хүрэлцэхгүй байна” гэв.
Цар тахал хяналтад байгаа гэж мэдэгдсэн ч тус улсад өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж, хамгийн их халдвар тархсан 10 улсын эгнээнд орж ирлээ. Гэхдээ тэр хүчирхэг хэвээр. Путин өөрийн мэдэлдээ телевиз хэвлэлтэй, цагдаа нар нь аливаа жагсаал цуглааныг зогсооход сайтар бэлтгэгдсэн, шүүх засаглал нь хатуу хууль, тогтоомжоор жагсагчдыг шийтгэхэд бэлэн гэдгээ харуулсаар ирсэн.
Эх сурвалж: NYTIMES
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна