Дэлхий дахинд
Францын сургуулиуд тавдугаар сарын 11-нээс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ
Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.
Бүгд Найрамдах Франц Улс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сургуулиудын үйл ажиллагааг сэргээж эхлэх бөгөөд гэртээ суралцах боломжгүй сурагчид уламжлалт сургалтын хэлбэрт түрүүлж орох аж.
Хичээлийн жилийг амжилттай дуусгахад бид урьд өмнө байгаагүй арга хэмжээг авах хэрэгтэй болно гэж Die Welt сонины ерөнхий редактор Ульф Поршардт бичжээ. Тэрээр “Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. COVID-19 биднийг болон нөхцөл байдлыг төвөгтэй байдалд оруулж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарлахын тулд бидэнд бололцооны боловсролтой нийгмийн гишүүд хэрэгтэй. Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй”-г мөн тэмдэглэсэн байна.
ГЭРТЭЭ СУРАЛЦАХ БОЛОМЖГҮЙ СУРАГЧИД УЛАМЖЛАЛТ СУРГАЛТЫН ХЭЛБЭРТ ТҮРҮҮЛЖ ОРНО
Литвийн Вильнюсийн их сургуулийн профессор Наталия Арлаускайте дотоодын өдөр тутмын сонинд гурван долоо хоног хэрэгжиж буй зайны сургалт нь зайны сургалтын талаар төсөөлж, бодож байсан бүх зүйл худал хуурмаг байсныг баталж байгаа талаар дурдахдаа “Эхний ээлжинд багшид ч, сурагчид ч юуны өмнө боломжийн нөхцөл, гэрэлтүүлэг, хурдан интернет байх ёстой юм байна. Боломжийн нөхцөл гэдэгт олон хүчин зүйлийг ойлгож болно. Тухайлбал ажил хийх өөрийн булантай байхаас эхлээд өөрийн өрөөтэй байх гм. Гэвч, ихэнх багш, оюутнуудын хувьд энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй байдалд байна. Цахим сургалт хуурмаг зүйл байсныг бид хурдан ойлгож авлаа (ойлгож авсан нь ч сайн хэрэг боллоо) хэмээсэн байна.
Испанид зайн сургалтыг сар гаруй хугацаанд хэрэгжүүлж байна. Зургаадугаар сар хүртэл үргэлжлэх улирлын дүнг өмнө нь дүн гаргаж байсан зарчмаар гаргах болсон нь нийгмийн давхаргын ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна гэж Испанийн сурагчдын холбооны тэргүүн Кораль Латорре өөрийн саналаа илэрхийлжээ. Мөн “Хүн бүхэнд тодорхой болоод байгаа хичээлийн жил дууссан гэдгийг Боловсролын яам хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Зайны сургалт нь бага орлоготой гэр бүлийн дийлэнх хэсгийг хамарч чадахгүй байгаа нь тэгш бус байдлаар хүргэсэн сургалтын материалыг судалсан байдлаар үнэлгээ өгөх нь буруу” гэдгийг онцолжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна