Эдийн засаг
Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сияртотой цахим хурал хийлээ. Энэ үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сиярто нар Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх юм. Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон.
Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг өнгөрсөн оны 12 сард УИХ-аас баталсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.