Дэлхий дахинд
КОВИД-19 эмчлэх эм ба вакцины судалгаанд дэвшлүүд гарсан долоо хоног боллоо
Ремдесивир (Remdesivir) гэх нэртэй эмийн туршилтад дэвшил гарсан долоо хоног боллоо.
Туршилтаар өвчтний эмнэлэгт хэвтэх хугацааг энэхүү эм гуравны нэгээр бууруулж чадсан байна. Энэхүү эмийг анхлан Эбола вирусийг эмчлэх эмчилгээнд ашиглаж байсан ба КОВИД-19 эмчилгээнд ихээхэн дэвшил гаргахаар байна хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн оролцсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын Ковид-19-тэй тэмцэх багийг ахлагч Доктор Энтони Фаучи мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ бид амжилт олсон бөгөөд энэхүү эм вирусийг зогсоож чадаж байна гэжээ.
Үүний өмнө хийгдсэн жижиг судалгаан дээр энэхүү эмийн эмчилгээний үр дүн нотлогдоогүйг The Lancet сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт хэвлэсэн бөгөөд эрдэмтэд итгэл алдаад байсан юм.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногт урьдчилсан үр дүнгээ зарлаж буй илүү олон оролцогчтой, олон улсын хэмжээнд 1,000 гаруй өвчтөнг хамруулсан өөр судалгаагаар үр дүнтэй байгааг нотолж чадсан байна. Монголчуудын сайн мэдэх элэгний вирусийн Харвони эмийг үйлдвэрлэсэн Gilead Sciences компани дээрх Remdesivir эмийн үйлдвэрлэгч бөгөөд санамсаргүй түүврийн хяналттай судалгаагаар эмчилгээний хугацаа нь 11 хоног байсан бөгөөд хяналтын бүлэгт энэ хугацаа 15 хоног байжээ.
Гэсэн хэдий ч зарим судлаач энэхүү туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тухайлбал нас баралтын хувьд Remdesivir эмийг ууж байсан судалгаанд оролцогчдын 8 хувь нь нас барсан бол хяналтын багт энэ эмийг уугаагүй хүмүүсийн 11 хувь нь нас барсан байна. Лондонгийн их сургуулийн вирусологийн профессор Динан Пиллэй хэлэхдээ дээрх судалгааны дүн урам итгэл өгч байна гэсэн хэдий ч хамгийн чухал үзүүлэлт болох нас баралтыг хангалттай бууруулж чадахгүй байгаа нь асуудал бөгөөд дараагийн судалгаа зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Мөн Норвегийн Bemcentinib гэх хавдрын эсрэг эмийг яаралтай горимоор 6 эмнэлэгт туршилтад оруулахаар Их Британид судалж байгаа бөгөөд энэхүү эм нь вирус эсэд нэвтрэх болон эсийн дотор үржин олширохоос сэргийлж чадаж байгаа нотолгоо байгаа бөгөөд түүнийг туршилтаар батлах зорилго тавьжээ. Туршилтад эмийг хэрэглэх санамсаргүй түүврийн аргаар хамруулах 60 өвчтөн ба хяналтын бүлгийн 60 нийт 120 өвчтөнг хамруулахаар төлөвлөжээ.
Мөн Оксфордын Их сургуулийн вакцины Женнер Институтэд хүн дээрх туршилтыг эхэлсэн бөгөөд уг төслийн удирдагч профессор Сара Гилберт вакцин 80 хувийн амжилт олох магадлалтай байгааг мэдээлээд байгаа юм. Тэрбээр Их Британийн засгийн газраас вакциныг үйлдвэрлэх ба түгээхэд дэмжлэг хүссэн байна. Үүний дагуу энэ долоо хоногт Британы Астрахена гэх эм үйлдвэрлэгч томоохон компани Оксфордын Их сургуулийн бүтээж буй вакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээх гэрээг хийжээ.
Оксфордын Их сургуулийн баг вакцин бүтээхээр 7 үйлдвэрлэгчтэй гэрээ хийгээд байгаа бөгөөд Энэтхэгийн Сэрүм Институт дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгчид орж байна. Мөн вакциныг хэн түрүүлж үйлдвэрлэх вэ гэх энэхүүү том уралдааны хоёрдугаар байранд яваа АНУ-ын эмийн том үйлдвэрлэгч Pfizer компанийн зүгээс германы Biotech компанитай хамтарсан баг Германд 200 сайн дурынхан дээр туршилтаа хийх зөвшөөрлөө авч вакцинаа хүн дээр туршиж эхэлсэн бөгөөд АНУ дахь туршилтаа ирэх долоо хоногт эхлэхээр төлөвлөжээ. Тэд энэ оны наймдугаар сард эхний вакцинаа яаралтай бүлэгт зориулан гаргах ба 2021 оноос хангалттай хэмжээгээр зах зээлд нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ