Дэлхий дахинд
Коронавирусыг лабораторид гарган авсан тухай мэдээлэл байгаа гэв
“Тийм ээ, надад ийм мэдээлэл бий” хэмээн тэрбээр баттай нотлох мэдээлэл байгаа юу? гэсэн асуултад хариулахдаа хэлжээ. Гэхдээ Цагаан ордны тэргүүн нууцад хамаарах учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын үндэсний тагнуулын газрын мэдэгдэлтэй зөрж байгаа юм. Коронавирусийг хиймлээр гарган аваагүй, генийн өөрчлөлт ороогүй гэж үзэж байгаа эрдэмтэдтэй санал нэг байна гэж АНУ-ын тагнуулын газар пүрэв гарагт мэдээлжээ.
Трамп болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь вирусний гарал үүслийн талаар ил тод мэдээлэл өгөхгүй байна гэж БНХАУ-ыг нэг бус удаа буруутгасан билээ. Уг вирус аюултай халдварт өвчнийг судалдаг, Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс “алдагдсан байж болох эсэх” талаар мэдээлэл өгөхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бээжинд удаа дараа уриалсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн коронавирусийг Ухань хотын лабораторид гарган авсан гэх хувилбарыг Америкийн тал шалгаж байгаа бөгөөд гарал үүслийг нь тогтоохыг зорьж байна гэж мэдэгджээ. Коронавирусний халдвар авсан анхны хүн Ухань хотын лабораторийн ажилтан байсан гэж “Fox News” телевиз дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн байна.
Харин Хятадын ГХЯ-наас хариу мэдэгдэхдээ, халдварын тархалтын талаар мэдээлэхдээ анхнаасаа нийтэд нээлттэй, хариуцлагатай байр суурь баримталж ирсэн гэжээ.
Шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан билээ. Тус байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 3.1 сая орчим хүн халдвар авч, 217 мянга гаруй хүн нас баржээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ