Эдийн засаг
Ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны I улиралд 11-17 хувиар буурчээ
Oлон улсад ухаалаг гар утасны нийлүүлэлт I улиралд хоёр оронтой тоо буюу дээд дүнгээр буурлаа. “COVID-19” цар тахал технологийн салбарын хамгийн чухал сегментийн хэрэглээ болон үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлснийг шинэ тайлангаас харж болохоор байна.
Тухайлбал: оны эхний гурван сард нийт нийлүүлэлт 275 сая хүрсэн гэж зах зээлийн судалгааны “Strategy Analytics” болон “IDC” мэдээлж байна. Энэ нь 2019 оны мөн үеэс 11-17 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. “Нийлүүлэлт талын нөлөө БНХАУ-ын өсөлтийг хойш татаж, эдийн засагт нь уналт авчирсан. Харин эрэлт талын нөлөө нь энэ улирлын эцсээр мэдрэгдэж эхэлнэ” гэж “IDC”-ийн Судалгаа хариуцсан захирал мэдэгджээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.