Дэлхий дахинд
Коронавирусийн вакциныг түрүүлж бүтээсэн улс дэлхийд нөлөөгөө тогтооно
Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх уралдаан өрнөж, АНУ, Хятад улсууд хамгийн түрүүнд барианд орохоор өрсөлдөж байна.
Судлаачдын үзэж байгаагаар хэн түрүүлж вакцин бүтээсэн нь геополитикийн томоохон ялалт байгуулах гэнэ.
Тиймээс АНУ-ын үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд, анагаах ухааны эрдэмтэд энэ уралдаанд Хятад улс түрүүлэх магадлалтай байгаа талаар ярьж, санаа зовж эхэлжээ. “Хятад улсын хувьд судалгааны бааз суурь сайтай, цар тахалд түрүүлж нэрвэгдсэн учраас туршлага хуримтлуулсан, түрүүлж эхэлсэн давуу талуудтай байна. Тус улс түрүүлж вакцин гаргах өндөр магадлалтай. Хэрвээ Хятад улс технологио бусад улстай хуваалцахгүй гэвэл АНУ-ын хувьд томоохон асуудал болно” гэж Жоржтауны их сургуулийн анагаах ухааны салбарын захирал Лоренс Гостин ярьжээ.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээ нууцалсан албан тушаалтан саяхан Politico сайтад ярихдаа Хятад улсад судалгааг түрүүлж эхэлсэн давуу тал байгаа бөгөөд “вакцин түрүүлж бүтээсэн улс үндсэндээ дэлхийг захирна” гэж хэлсэн байна.
Мөн АНУ-ын засгийн газрын хүнс, эмний асуудал хариуцсан албан тушаалтан асан доктор Скотт Готтлиб хэдхэн өдрийн өмнө “The Wall Street Journal” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ Хятад улсын вакцин бүтээх ажил маш хурдтай хэрэгжиж байгааг дурдаад “Барианд эхэлж орсон улс эдийн засгаа түрүүлэн сэргээж, дэлхийд нөлөөгөө тогтоож чадна. АНУ дэд байранд орох эрсдэлтэй байна” гэж анхааруулжээ.
Хятадын эрх баригчид сүүлийн үед коронавирусийн цар тахлыг Ухань хотод тогтоож чадалгүй дэлхий дахинд тараасан гэсэн шүүмжлэлтэй тулгараад байна. Ялангуяа Дональд Трампын засаг захиргаа шүүмжлэлээ үүнд чиглүүлж, АНУ-д цар тахал дэгдээсэн бурууг Бээжинд тохохыг оролдож байгаа. Харин Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж чадвал олон улсын тавцанд энэ муу нэрээ арилгах боломж нээгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.
“Хятадын засгийн газар Covid-19 вакцин бүтээхэд асар их хөрөнгө, хүч дайчилж байгаа. Тиймээс тэд түрүүлж вакцин гаргах боломжтой” гэж Бритиш Колумбийн Саймон Фрэйзер Их сургуулийн судлаач Кэлли Ли өнгөрсөн сард хэвлэлд ярьж байжээ.
Вашингтон, Бээжингийн хооронд өрнөж буй вакцин түрүүлж бүтээх уралдаан нь хүйтэн дайны үед АНУ, Зөвлөлт Холбоот улсууд саран дээр түрүүлж мөрөө гаргахаар өрсөлдөж байсан цаг үеийг санагдуулж байгаа тухай Лоренс Гостин ярьсан байна. Гэхдээ “манай улс түрүүлэх ёстой” гэсэн энэ хандлага нь нөгөө талаар дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтран тэмцэх боломжийг хааж байгааг тэр бас сануулжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ