Дэлхий дахинд
Вакцин гаргаагүй нөхцөлд эрсдэл хэвээр байхыг санууллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан улс орнуудын Засгийн газарт дээд зэргийн сонор сэрэмжтэй байж болгоомжтойгоор хоригийг сулруулахыг уриалсан байна.
Цар тахлыг даван туулж байгаа зарим орон үйл ажиллагаагаа болгоомжтойгоор дахин эхлүүлж байгаа ч коронавирус нь найдвартай вакцин гаргаж авах хүртэл ноцтой аюултай хэвээр байх болно гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Майк Райан өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ олон орон их хүнд хэцүү үеийг даван туулж байна. Зарим орон нь зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар энэ өвчний тархалтыг барьж болох боломжтой гэдгийг харуулж байгааг онцолжээ. Тиймээс итгэл найдвар байна гэж мэдэгджээ.
Мөн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал дэлхий даяар ноцтой хэвээр байгааг сануулаад одоогоор энэ өвчнийг үүсгэгч болон нянгийн хөгжил улс орон бүрт өөр байна гэв. Африк, Төв болон Өмнөд Америкийн орнуудад том асуудал байхгүй байгаа юм шиг санагдаж болох ч коронавирусийг илрүүлэхэд шаардлагатай сорил хүртээмжгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна гэв. Харин БНХАУ, Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ Зеланд гэсэн орнууд халдварт өвчний тухайд тогтвортой нөхцөл байдлыг бий болгож чадсан гэж үзжээ.
Мөн Европ, Хойд Америкт цар тахал дэгдэж эхэлж байна. Тиймээс тэд сүүлийн саруудад эдийн засаг, нийгэмд тулгарсан ажиллагаанд ногдуулсан хязгаарлалтыг бууруулах аргыг хайж байна гэв. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагт улс орнууд коронавирусийг анхаарлаасаа гаргалгүйгээр тогтоосон хөл хориогоо аажмаар цуцлах болон цар тахлын шинэ давалгаа үүсэх тохиолдолд хориг арга хэмжээг дахин авахад бэлдэхийг сануулсан байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ