Дэлхий дахинд
Хонконгийн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулагджээ
Хонконгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа 2020 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд өгсөн байна. Шалгуулагчид маск зууж, биеийн халуунаа шалгуулан, эрүүл мэндийн мэдүүлэг бөглөж, 1.8 метрийн хоорондын зайтай байрлуулсан суудалд сууж шалгалтаа өгчээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад байрлах 350 шалгалтын байрнаас 51 нь дүрслэх урлагийн бичгийн шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтын явцад хяналт тавьсан эрх бүхий байгууллагын мэдээлж байгаагаар шалгалтад орохоор бүртгүүлсэн байсан 52 мянган шалгуулагчаас 298 хүн өвчтэй эсхүл шалгалтын өдөр Хонконгт байгаагүй, Хонконгийн их сургуульд элсэн орохгүй гэсэн шалтгаанаар шалгалтаа өгөөгүй байна. Халуунтай байсан 6 шалгуулагчийн 5 нь үүнийхээ улмаас шалгалт өгөх газарт огт ирээгүй бол 1 нь ирсэн хэдий ч түүнийг шалгалтын байранд нэвтрүүлээгүй байна.
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас нэг сараар хойшлогдсон байсан. Тус улсад КОВИД-19 халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа ч гэсэн Хонконгийн Боловсролын газар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар шийдэж, олон улсын бакалавр, IGCSE (International General Certificate of Secondary Education – Дунд боловсролын олон улсын гэрчилгээ) зэрэг шалгалтыг цуцалсан.
Элсэлтийн шалгалт зохион байгуулагдах өдөр Хонконгт КОВИД-19 халдварын тохиолдол 1036 байсан бол 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 1041 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ