Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Г.Бадамхатан: Нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр борлуулж байна

Нийтэлсэн

-

Ирэх жилээс Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр Улаанбаатарын утаа 50 хувь буурна гэж үзэж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Толгойтод жилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад ороод буй. Дээрх үйлдвэрүүдэд тодорхой тооны шахмал түлш үйлдвэрлэж, утаа ихтэй гэр хорооллын зарим бүсэд борлуулж байгаа юм байна. Энэ талаар “Тавантолгойн түлш” ХХК-ийн Ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.

-Агаарын бохирдол ихтэй зарим бүсэд шахмал түлш борлуулж байгаа гэсэн. Одоогоор хэдэн тонныг борлуулаад байгаа вэ?

-Сонгинохайрхан, Баян-хошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг айл өрхийн өглөө, оройны галлагаанд туршилт хийх журмаар сайжруулсан түлшээ борлуулж байна. Бид одоогоор 700 тонныг тараагаад байна.

-Танай түлшний талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Бид түүхий нүүрстэй ижил үнээр, нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Манай түлшийг худалдаж аваад хэрэглэж байгаа хүмүүс “Багануурын хоёр шуудай нүүрстэй тэнцэж байна. Элч сайтай. Утаа тортог үнэхээр бага. Бага модоор ноцож байна. Өглөө хийхэд үдээс хойш хүртэл цогтой байдаг. Элбэг олддог бол сайн түлш” гэж хэлж байна. Зарим нь “Хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна” гэж ярьж байна. Бид зарим гэрээт борлуулагчтай гэрээ хийж байгаа. Тэд ойр хавийнхаа айлуудад тараах журмаар ажиллаж байна.

Зарим боломжтой хүмүүс нь нэг дор хэд, хэдэн тонныг авъя гэдэг. Тэгэхгүйгээр олон айлд жигд хүртээх зорилго тавьж байгаа. Нэг тонн шахмал түлш хоёр сарын хэрэглээ. Тэгэхээр нэлээн олон айлд очсон гэсэн үг. Гол нь түлшээ хүмүүст таниулах зорилго тавьж ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Хөтөлийн буудал дээр ажиллаад 14 хоног болж байна. Хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэлд нь нийцэж байгаа.

-Танай үйлдвэр “ТЭЦ II цахилгаан станцын дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Жор техник, технологио гаргахын тулд нэлээн хугацаанд ажиллах шиг болсон. Энэ жил хэчнээн тонн шахмал түлш гаргахаар ажиллаж байна вэ?

-Хуучин барьж байгаад дутуу орхисон үйлдвэр дээрээ бид засвар хийж, шугамыг нь сольсон. Түүнчлэн Ухаа-Хутагийн угаасан нүүрсээр шахмал түлш хийх орц жороо гаргахаар гурван cap ажиллаа. Би энэ ажлыг хариуцаж ахалсан. Өмнө нь манайд янз бүрийн шахмал түлш хийтээд хэрэглэж байсан шүү дээ. Үүнийг Багануур болон Налайхын нүүрсээр хийж байсан.

Харин бидний одоо сонгож авч байгаа Ухаа-Хутагийн угаасан нүүрс бол дээрх хортой нүүрстэй харьцуулахад олон талаараа давуу чанартай. Тухайлбал, нүүрсэнд байдаг дэгдэмхий бодис гэж байдаг. Энэ дэгдэмхий бодисын хэмжээ 15 хувиас доош орчихвол олон улсын жишигт нийцсэн утаагүй түлш гэдэг ангилалд ордог юм. Тэгтэл Ухаа-Хутагийн угаасан нүүрс 20 хувийн дэгдэмхий агууЛамЖтайг Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис 47 хувийн агууламжтай байдаг. Түүнчлэн нүүрсэнд байдаг илчлэг чанар Ухаа-Хутагийн нүүрсэнд өндөр байдаг. Үнсний хэмжээ нь харьцангуй бага. Чийглэг бүүр бага байдаг. Ингээд бид Ухаа-Хутагийн нүүрсийг сонгон авч сайжруулсан шахмал түлш хийж байна.

Өмнөх хийж байсан шахмал түлшнүүдээс ялгаатай нь олон улсын жишигт нийцсэн стандартад түшиглэж гаргаж байгаа учраас сайжруулсан шахмал түлш гэж нэр өгөөд байгаа юм. 30 гаруй төрлийн туршилт хийсэн. Мөн Солонгос болон Хятад Улс руу дээж явуулж туршсан.

Манай түлшний үзүүлэлт 2014 онд батлагдсан Монгол Улсад мөрддөг шахмал түлшний стандартын зургаан үзүүлэлт, 2016 онд батлагдсан Утаа-ны стандартын дөрвөн үзүүлэлтийг маш сайн хангасан. Энэ түлш маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэж бид үзээд байгаа. Одоо энэ түлшээ үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэж байгаа шугамын хүчин чадал энэ ондоо 80-100 мянган тонныг үйлдвэрлэнэ. 20-30 мянган айлын өвлийн хэрэгцээг хангах ёстой юм.

Тэрнээс гадна жилдээ 200 мянган түлш үйлдвэрлэх үйлдвэр өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Үүний хажуугаар бас 200 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр мөн Толгойтод баригдаж, он гараад ашиглалтад орно. Тэрнээс гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрийн 80-100 мянгын шугамыг 200 мянган тоннын хүчин чадалтай болгож өргөтгөж байна. Мөн Монголын шахмал түлшний үйлдвэрүүд нэгдсэн.

Тэд манай сайжруулсан шахмал түлшний орц жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд 2019 оны гуравдугаар cap гэхэд нийтдээ гурван үйлдвэрээ ашиглалтад оруулаад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш гаргах зорилттой ажиллаж байгаа юм.

-Гэр хорооллын бүх янданг 600 мянган шахмал түлшээр бүрэн хангаж чадах уу?

-Хуучин түүхий нүүрсээр 1,200 мянга орчим тонн нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатааж байжээ. Тэгвэл энэ тоо хоёр дахин буурч, 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно. Тэгэхээр тал хэмжээний утаа автоматаар гарахгүй болно оо доо. Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэсэн үг. Бид найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшээ туршиж үзлээ. Ингээд туршихад шахмал түлш долоон цаг дулаанаа бариад шатаж байна. Эхний 10-15 минут саарал утаа гараад үлдсэн хугацаанд нүдэнд харагдахгүй шатаж байгаа юм.

-Сайжруулсан шахмал түлш ямар зууханд илүү тохирч байна?

-Аль ч зууханд тохирч байна. Төслийн зууханд бүр ч илүү хэмнэлттэй.

-Та сайжруулсан шахмал түлшээ олон улсын жишигт нийцсэн гэж ярилаа. Олон улсад туршигдаж байсан гэсэн үг үү?

-Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-гаад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан. Түүнчлэн 1950-аад онд Лондонгийн агаарын бохирдлоос болж олон мянган хүн үхэж байсан түүхтэй. Тэрнээс хойш Цэвэр агаарын хууль гэж гараад сайжруулсан шахмал түлш, бүрэн шахалттай зуухыг Английн парламент хуульчилж дэмжиж анх гарч ирсэн түүхтэй юм билээ. Тэрнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн түүх байдаг.

Тэгэхээр манай улс 210 мянган айлыг богинохон хугацаанд орон сууцанд оруулах боломж муу байна. Айлууд төрөл бүрийн цахилгаан халаагуур байлаа ч худалдаж авах чадваргүй байна. Энэ нөхцөлд богино хугацаанд авч болох арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм. Засгийн газар маш нүдээ олсон шийдвэр гаргасан гэж бид боддог. Энэ түлшийг гэр хорооллын иргэдийн тал хувь нь аваад түллээ гэхэд агаарын бохирдол 50 хувь буурна. Бүгдээрээ хэрэглэлээ гэхэд гамшгийн хэмжээнд байсан утаа байхгүй болоод энгийн стандарт хэлбэр рүүгээ орох юм. Манай улсад 1960-1980 онд агаарын бохирдол гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Азийн цагаан дагина гэдэг нэртэй байсан.

-Азийн цагаан дагина эргээд болж чадах болов уу?

-Бүгдээрээ хамтраад зүтгэхэд болохгүй гэх газаргүй. Азийн цагаан дагина байхдаа Улаан-баатар хотын гэр хороолол 60 гаруй мянган айл өрхтэй байсан. Нам даралтын зуух мянга гаруй байжээ. Жилдээ 450-500 мянган тонн түүхий нүүрс түлдэг байхад агаарын бохирдол, ханиад томуу байхгүй байсан. Тэгээд 1990 оноос эхлээд хөдөөгийн нүүдэл Улаанбаатар хот руу чиглэсэн.

Одоо Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байна шүү дээ. Тиймээс утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Галлагааны хугацааг жил-дээ 200 хоног гэж авч үздэг. 500 мянган тонн нүүрсийг 200 хоногт хуваахаар нэг хоногт 40-43 вагон түлш түлж байж агаар бохирддоггүй байж. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 220 мянган айл өрх, гурван мянган нам даралтын зуух байхын зэрэгцээ шатаадаг нүүрсний хэмжээ 1.200 мянган тонн байна шүү дээ. Тэгэхээр үүнийг дээрх аргачлалаар бодоод үзэхэд хоногт 100 вагон нүүрс шатааж байгаа юм байна.

Хэвийн байсан үеэс 2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшээр хангах нь утааг бууруулах хамгийн сайн гарц. Хамгийн гол нь утааг богино хугацаанд, их хэмжээгээр бууруулах шийдэл гэдгийг тодруулмаар байна. Зарим хүмүүс газ, цахилгаан хэрэглээд, орон сууцанд ороод шийдчихнэ гэж яриад байгаа. Энэ бол гарц мөн. Гэхдээ эдийн засгийн чадамж, хүн амын худалдан авах чадвартай холбоотой шүү дээ. Дэд бүтэц нь ч алга.

-Сайжруулсан шахмал түлшний давуу талуудыг дурдаач…?

-Ахуйн нөхцөлд тортог гарахгүй. Хэрэглээний үед хаягдал гардаггүй. Нүүрснээс маш их нунтаг гардаг. Шахмал түлш бүхэл бөөрөнхий нэгэн жигд хэлбэртэй учраас зууханд нүүрс шатахад гол үзүүлэлт нь агаарын солилцоо, хүчилтөрөгчийн дэмжлэгтэйгээр шатдаг. Хүчилтөрөгч бага байвал нүүрс дутуу шатаад утаа өтгөн хар гарна. Налайх, Багануурын нүүрсний ашигт үйлийн ковцент бага гардаг. Хаягдал гарна. Хөө тортог, үнс нурам ихтэй.

Шахмал түлшний давуу тал нь дээрх хүндрэлүүдийн ихэнх нь багасаж, зарим нь бүр байхгүй болж байгаа юм. Ухаа-Хутагийн нүүрс 21 хувийн үнслэгтэй.

Гэхдээ тэр үнс нь задгай бургисан хэлбэрээр гарахгүй. Бүхэл бөөрөнхий хэлбэртэйгээ үлдэнэ. Бужигнаад байхгүй. Тэрнээс гадна хөө, тортог маш их багасна. Бид тусгай хөө, тортог дарагч бодисыг шахмал түлшиндээ ашиглаж байна. Үүний үр дүнд хөө тортгийн хэмжээ их хэмжээгээр багасна. Тэрнээс гадна чийглэг нь 3-4 хувь байна. Энэ нь стандартаас бага. Үнслэг чанар нь стандартаас 40 орчим хувиар бага.

Дэгдэмхий бодис нь стандартад нийцсэн. Гол дутагдал нь хүхрийн агуулж өндөр. Тиймээс бид хүхэр дарагч хольж, хоёр дахин бууруулж чадсан. Илчлэг 6100 киллкалори, бохирдуулагч хий стандартаас 2-4 дахин бага, угаарын хий гурав дахин бага, Азотын хий гурав дахин багасаж байгаа юм. Яндангаар гардаг хатуу тоосонцор 30 хувиар буурсан. Эдийн засгийн хувьд хэрэглэгчдэд хүндрэл байхгүй. Тэр бүү хэл энэ түлшийг зөв зохистой хэрэглэвэл харин ч 50-100 мянган төгрөгийн хэмнэлт гарах тооцоотой байгаа. Эцсийн эцэст агаарын бохирдол 50-60 хувь буурна. Агаарын бохирдлоос болж үүсэж байгаа өвчнийг бууруулах боломжтой.

-Үнийн хөөрөгдөл гарахгүй гэх баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Бид 25 кг-ын шуудайнд савлаад, хэрэглэх зааврыг нь дээр нь бичээд 3,750 төгрөгөөр худалдаална. Гэтэл тэрнээс жаахан уутанд хийсэн Налайхын нүүрс 3,000 төгрөг байдаг. Нэг тонн нүүрс хоёр cap гарангийн хэрэгцээг хангана. Тэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй. 25 кг-аар савласан 40 шуудай түлш гэсэн үг. Нэг айл жилдээ 1-3 тонн шахмал түлш хэрэглэгдэг. Ингээд хамгийн доод тал нь жилдээ 500 мянган төгрөг зардаг юм байна. Үүнтэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш хямд тал руугаа орох гээд байгаа юм. Ямар ч байсан нүүрсний үнээс хэтрэхгүй. Тэр нь баталгаатай. Бид сайжруулсан түлшээ IV цахилгаан станцын а(уу-лахад хурааж байгаа. Хамгийн гол нь дундын ченжээр дамжуулахгүй. Хэрвээ тэгвэл дээр нь үнэ нэмчихнэ.

Тэгээд ард түмэн үнэтэй түлш байна гээд ойлгочихно. Тиймээс бид өөрсдөө цэг байгуулж, өөрсдийн хүнээ байлгах талаар ажиллаж байна. Дүүргүүдэд тодорхой хэмжээний цэг байж таарах байх. Хамгийн хүндрэлтэй хоёр асуудал байна. Өмнө нь хийж байсан шахмал түлшүүд нэр хүнд унагачихаж. “Тэр чинь шал худлаа, наадах чинь бизнес гээд шууд хэлдэг” хүн байна. Бид үнийг нь дийлэхгүй” гэж хэлэх нь ч байна. Харин бидний одоо гаргаж байгаа сайжруулсан шахмал түлш муу биш гэдгийг ойлгоосой. Шинэ төрлийн олон улсын жишигт нийцсэн, утаа тор-тог нь бага, үнийн хувьд боломжийн, нүүрстэйгээ ижил үнээр авч байгаа шүү дээ.

Ирэх зуны наадам гэхэд бүх үйлдвэрүүд ашиглалтад орчихсон байна. Нүүрс, түлээ борлуулах цэгүүдийг ашиглана. Үүнд хотын захиргаа ч оролцож байгаа. Борлуулалтаас тодорхой хувийг өгөх гэрээ байгуулна. Ойр хавийн хүмүүс нь авдаг байх журмаар зохион байгуулна. Одоо түлээ нүүрс борлуулж байгаа хүмүүсийг хоосон үлдээхгүй. Ямар ч байсан одоогийн борлуулж олдгоос нь буулгахгүй байх хэмжээнд гэрээ байгуулна. Нэг хороонд 3-4 гэрээт борлуулагч байлгахаар зорьж ажиллаж байна.

-Ингээд хямд борлуулахаар танай үйлдвэрт алдагдалтай биш үү?

-Өөрийн өртгөөр нь зарахаар алдагдал гарахгүй, ашиг олохгүй гэсэн үг. Ухаа-Хутагийн нүүрсээ үнэгүй өгч байгаа. Бид тээврийн зардалдаа мөнгө зарцуулж байна. 600 орчим км газарт тээвэрлэнэ гэдэг өндөр зардал гарна шүү дээ. Дээр нь ирээд 3-4 янзын бодис хольж байна. Нэмүү өртөг шингэж, олон хүн ажиллаж байна. Хамгийн гол нь утааг бууруулна гэдэг зорилго нь чухал байна л даа.

-Танай түлшийг иргэд яаж ялгаж авах вэ?

-“Тавантолгой түлш” гэсэн тэмдэгтэй, зааврыг нь уутан дээр нь оёсон байгаа. Энэ жил 80-100 мянган тонн нүүрс гаргана. Үйлдвэрийн ажил жигдэрчихсэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим