Нийгэм
990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холбосон

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, гэр хорооллын айл өрхийг 4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэснээс “Наран хайрхан трейд” ХХК энэхүү дэд станцыг гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгчээ.
Эрчим хүчний хүчин чадал нэмэгдснээр айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчинд зарцуулах төлбөр буурснаас гадна, хүчдэл унах гэх мэт хүндрэлүүд арилсан байна. Иймд нүүрсний хэрэглээгээ цаашид хумих, цахилгаан халаагуур хэрэглэж, шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэх гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэв.
Гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 5 дүүргийн 35 хорооны 41 964 айл өрхийг хүчин чадал сайтай, хүчдэлийн уналтгүй эрчим хүчээр хангах юм.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган УБЦТС ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн комисс ажиллаж байгаа аж.
Угсралтын ажлаар 110 кВ-ын 1ком дэд станц, 35 кВ-ын 1ком дэд станц, 3ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийсэн байна. Мөн 2073 айл өрхийг шинээр цахилгаан эрчим хүчинд холбожээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.