Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой өгөгдсөн ажлын тайлангаа танилцууллаа

Нийтэлсэн

-

Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.

– Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар тайлангаа амжилттай хамгаалвал 10 сар гэхэд саарал жагсаалтаас гарах боломжтой гэж мэдэгдсэн байсан. Хурлаар манай тайланг хэрхэн хэлэлцсэн бэ?

– Бид 1 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ)  хурлаар 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх 6 ажлыг танилцуулж хамгаалсан. Парис хотноо 2 дугаар сард болсон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврынхаа 50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсаныг зарласан. Ингээд бидэнд 3 ажил үлдсэн. Гэвч Ковид-19 цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг 4 сараар хойшлуулсан.

Уг шийдвэрийг гаргах талаар манай улсад урьдчилан мэдэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Ингэхдээ цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-ийн Ерөнхийлөгчөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн.

ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл маань идэвхитэй ажиллан, тайлангаа 4 дүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т 5 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 3 ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан. Хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар 5 дугаар сарын 28-нд гарч, ФАТФ-ын албан ёсны хариу 6 дугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа.

– ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотойгоор төрийн байгууллагуудын оролцоо ямар байгаа вэ? Үлдсэн 3 ажил дээр ямар байгууллагууд ажиллаж байна?

– Саарал жагсаалтаас гарах ажилд холбогдох бүхий л төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын идэвхи хүчин чармайлт чухал. Засгийн газраас Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулсан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Эдгээр ажлын хэсэг болон зөвлөлд холбогдох төрийн бүхий л байгууллагууд байгаа. Ажлын хэсэг, зөвлөл тогтмол хуралдаж, холбогдох ажлын даалгаврын дагуу тодорхой төлөвлөгөөтэйгөөр маш эрчимтэй ажиллаж байгаа. Үлдсэн 3 ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод маань идэвхтэй хамтран ажиллаж байна.

– ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд 6 үүрэг даалгаврыг 2019 онд өгсөн. Хэрэв манай улс үлдсэн ажлууд дээрээ 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн тохиолдолд жагсаалтаас гарах уу? ФАТФ-ын үнэлгээний үйл явц хэрхэн явагдах вэ?

– Монгол Улсад одоогийн байдлаар 3 ажлын даалгавар үлдсэн гэдгийг би дээр хэлсэн. Хэрвээ ФАТФ-ын 6 дугаар сарын 24-25-ны өдрийн хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээр шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх манай орны улс төрийн өндөр эрмэлзэл байгаа эсэхийг хянах үйл явц юм. Уг үйл ажиллагаа нь ФАТФ-ийн дараагийн хурлаас өмнө болох ёстой тул 10 дугаар сараас өмнө хийгдээд дууссан байх ёстой. Хамгийн гол зүйл нь Монгол Улсын явцын хяналт тогтмол үргэлжлэх тул бид өмнө гаргасан идэвх, хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой.

– Европын холбооноос гаргасан хар жагсаалтын талаар тодорхой тайлбарлаж өгнө үү. ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэх улс орнуудад Европын орнууд санхүүгийн хориг арга хэмжээ авахаар боллоо гэсэн ойлголт олон нийтийн дунд төрсөн.

– Европын холбооноос гаргасан аргачлал, журам дээр хар жагсаалт гэсэн нэршил байдаггүй бөгөөд элчин сайд ч мөн хар жагсаалт гэх ойлголт байхгүйг мэдэгдсэн. Албан ёсны нэршил нь “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон” гэдэг нэршил байгаа. Энэ нь олон нийтийн сүлжээнд, харилцагчдыг төөрөгдүүлсэн буруу мэдээлэл өгөх үндэс болж байна.

Европын Комиссоос гаргасан мэдэгдэлд жагсаалтанд орсон улсад хөгжлийн тусламж үзүүлэх, худалдаа бизнесийн харилцаа үүсгэхэд ямар ч төрлийн хориг арга хэмжээ авахгүй талаар мэдээлсэн. Үүнийг манай улсад суугаа суурин төлөөлөгч, Европын холбооны элчин сайд ч уулзалтын үеэр тэмдэглэж хэлсэн. Гэхдээ банк, санхүүгийн байгууллагууд нь жагсаалтанд орсон улс орнуудын банкнаас хийх гадаад гүйлгээнд нэмэлт хяналт тавьж, харилцагчийг таньж мэдэх үйл явцад нэмэлт мэдээлэл шаардах тохиолдлууд гарна.

Европын Комиссын жагсаалтад орох болсон цорын ганц шалтгаан нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан явдал юм. Өөрөөр хэлбэл ЕХ-ны аргачлал, журмын дагуу ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа бүхий л улс орнуудыг автоматаар өөрсдийн жагсаалтдаа оруулдаг байгаа. Европын Комиссоос жагсаалт гаргасан хэдий ч Европын Парламент болон Зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж баталгаажуулах процесстой. Энэ үйл явц нь ойролцоогоор 1-2 сарын хугацааг хамарна гэж харж байна. Хэрэв батлагдвал 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ гэдгийг Европын холбооноос мэдээлсэн. Тиймээс бидний хувьд хамгийн чухал анхдагч алхам бол ФАТФ-ын жагсаалтаас гарах юм. Монгол Улсын нэгэн адилаар ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан Исланд болон Албани Улс нь Европын Холбооны гишүүн орон биш боловч эдийн засаг, худалдааны чухал түнш, Европын Холбооны эдийн засгийн бүст хамаарах улс орнууд учраас Европын Комисс өөрсдийн жагсаалтад оруулаагүй шийдвэр гаргасан байсан.

– Тэгвэл ФАТФ Европын холбооноос гарах энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авах бол, энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

– Манай ажлын хэсэг 5 дугаар сарын 7-ны өдөр ФАТФ-тай цахим хурал хийх үеэр энэ талаар тодруулсан. ФАТФ-ын мэдэгдсэнээр Европын холбооны үйл ажиллагаа нь ФАТФ-аас тусдаа бөгөөд хяналтын үйл явцад нь ямар нэг байдлаар нөлөөлдөггүй болохыг мэдэгдсэн. Иймд Монгол улсын ОУХАХБ-ийн хяналтын үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

– ФАТФ-аас Монгол Улсад үүрэг даалгавар өгч, хэрэгжүүлэх хугацааг 2021 оны 5 сар хүртэл байхаар тогтсон ч манай улс энэ оны 10 сар гэхэд гүйцэтгэлээ хангах төлөвлөгөөтэй байгаа. Ийм боломж бидэнд бий юу?

– Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтаас гаргах ажилд төрийн бүхий л шатандаа өндөр хэмжээний ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаа. ФАТФ-аас Монгол Улсыг богино хугацаанд өндөр ахиц гаргасан талаар мэдээлсэн. Нөгөө талаар бид энэ жагсаалтад удах эрх байхгүй. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийг бодсон ч тэр боломжит хамгийн богино хугацаанд гарах ёстой. Үүний төлөө холбогдох ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж байгаа. Гол нь ФАТФ-ын хурлаас гарах албан ёсны үр дүнгээр бидний ажил үнэлэгдэнэ.

– Эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө ямар байх вэ?

– ФАТФ-ийн жагсаалт нь эдийн засагт гадаад гуйвуулга, гадаад худалдаа, худалдааны санхүүжилт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал, хөрөнгө оруулалт гэсэн сувгуудаар нөлөөлдөг. Банк санхүүгийн салбарт корреспондент банкны үйл ажиллагаагаар дамжиж нөлөөлдөг. Өөрөөр хэлбэр банкуудын гадаад төлбөр тооцоонд харилцагчийг таньж мэдэхтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл шаардах, илүү мэдээллийг нягтлах тал дээр нэмэлт цаг хугацаа шаарддаг. Түүнээс гадаад төлбөр тооцоо зогсох, гадаадын шууд хөрөнгө оруулалтууд, төсөл хөтөлбөрүүд шууд зогсох зэргээр туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ ФАТФ-ийн жагсаалтад удах нь дээр дурьдсан асуудлуудыг улам хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд бид боломжит хамгийн богино хугацаанд ФАТФ-ийн жагсаалтаас гарах ёстой. Энэ ч чиглэлээрээ эрчимтэй ажиллаж байгаа.

– Бидэнд цаашид анхаарах асуудал бий юу?

– Цаашид мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын үндсэн тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч, холбогдох бүх байгууллагууд тогтмол арга хэмжээ авч ач холбогдол өгч хамтран ажиллах ёстой. Энэ бол олон улсын стандарт, журам заавар хурдацтай өөрчлөгдөж байгаа, тавигдах шаардлага өдөр ирэх тусам нарийн болж байгаа өнөөгийн нөхцөлд бидний зайлшгүй анхаарч авч үзэх ёстой асуудал.

Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын тогтолцоог үнэлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажил эдгээр ажилтай зэрэгцэн ид өрнөж байна. Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан үндсэн ажлын хэсэг болон 10 дэд ажлын хэсэгт нийт 30-аад байгууллагын 100-аад төлөөллөөс бүрдсэн том баг ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд үндэслэн харилцан үнэлгээний багийн үнэлгээ гарах болно, цаашлаад Монгол улсын МУТСТ тогтолцооны дараагийн дунд хугацааны үнэлгээний үндсэн чухал суурь болно.

– Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим