Эдийн засаг
Тавдугаар сард олгох хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлжээ
Засгийн газраас “COVID-19” цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлэхээр болсон 2 дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу хүүхдүүдэд олгох тавдугаар сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан байна. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.