Нийгэм
Amazon, Google, Facebook компанийн ажлын ярилцлагад ирдэг асуултууд

Цахиурын хөндийн технологийн магнатууд болох Amazon, Google, Facebook зэрэг компаниудад ажилд орно гэдэг бол амьдрал, цаашдын ажлын гараагаа эхэлж, намтартаа бахархалтайгаар тэмдэглэх үйл явдал билээ. Дэлхийн хамгийн шилдэг их дээд сургууль төгсөгчдийг шилж авдаг эдгээр компанийн ажлын ярилцлагын үеэр түгээмэл асуудаг асуултуудыг хүргэе.
Amazon
Дэлхийн хамгийн том цахим худалдааны Амазон компанийн баримталдаг гол дүрэм бол хэрэглэгчид нэгдүгээрт бөгөөд ажил горилогчдоо бусадтай хэрхэн харилцаж буйгаар дүгнэдэг аж.
- Таны урьд өмнөх ажлын явцад учирсан хамгийн хэцүү үйлчлүүлэгч ямар хүн байсан бэ? Та асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
- Танд нэг давхраас найман давхар руу цахилгаан шатаар 5 хүнтэй хамт гарах 20 секунд байна. Та хамт зорчигчиддоо Амазоны хайлтын системийг/AWS/ хэрхэн тайлбарлаж өгөх вэ?
- Та манай компанийн үүсгэн байгуулагчийн нэрийг мэдэх үү? Түүний нэрийг хэрхэн үсэглэдэг вэ?
- Та хамгийн сүүлд ямар шалтгаанаар хүнээс уучлалт гуйсан бэ?
- Таныг Амазон гэж үзье. Хэрэв Самсунг бидэнд Глакси Эс-3 загвараа 34 хувийн хямдралтай санал болговол та хэрхэн хүлээж авах вэ?
Гүүгл компани ажлын ярилцлагын үеэр ихэвчлэн анхаарал болон сэтгэн бодох чадвар, хариу үйлдэл үзүүлэх чадварыг ажигладаг байна.
- Манай компанийн бүтээгдэхүүнүүдээс танд хамгийн их таалагддаг нь аль вэ? Бид танд тухайн бүтээгдэхүүнээ сайжруулах боломж олговол та ямар арга хэмжээ авах вэ?
- Та оффис дээр нохойгоо авчрах хүсэлтэй байж, гэхдээ багийн тань нэг гишүүн энэхүү хүслийн тань эсрэг байвал та хэрхэх вэ?
- Хэрвээ та амьдралынхаа турш дахин ажиллах шаардлагагүй бол юу хийхийг хүсэж байна вэ?
- Үлдсэн амьдралынхаа турш өрөө рүүгээ орох бүрт чинь эгшиглэж байх ая сонго гэвэл ямар дууны аяыг сонгох вэ?
- Таныг нэг өгүүлбэрээр хүмүүс дурсан санаж байх ёстой бол энэ нь ямар өгүүлбэр байх вэ?
Фэйсбүүк компани таныг төсөөлөн бодох болон тооцоолох чадвар болох багаар ажиллаж буй арга барилаар тань дүгнэдэг аж.
- Таны амьдралдаа хийж бүтээсэн хамгийн сайн хамтын ажиллагаа юу байсан бэ?
- Хэрвээ танийг Сиэтл хотын бүх цонхыг угаа гэвэл та хэдий хэрийн ашиг олох боломжтой вэ?
- Юу таныг эрч хүчтэй байлгаж, бүтээлч болгодог вэ?
- Хэрвээ та миний оронд ажлын ярилцага авах бол ажил горилогчоос юу асуух байсан бэ? Мөн ярилцах ёстой байсан хүн тань цагтаа ирэхгүй бол хэрхэх вэ?
- МакДональд компани АНУ-ын зах зээлд жил бүр хэдэн Big Mac борлуулдаг вэ?
Эх сурвалж: glassdoor.com, inc.com, business-insider

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.