Дэлхий дахинд
Япон улс бүх мужуудийнхаа хөл хориог хугацаанаасаа өмнө цуцаллаа
Япон улсад тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 31-нд албан ёсоор дуусгавар болох ёстой байсан ч тус улсын Засгийн газар коронавирусийн халдварын тархалт хангалттай буурсан гэж үзээд хугацаанаасаа өмнө буюу өнөөдрөөс /2020.05.25/ үлдсэн мужуудын хөл хориог цуцлах шийдвэрийг гаргасан байна.
Тус улс нь нийт 47 мужийнхаа 42-ынх нь хорио цээрийг цуцлаад байсан ба халдварын тархалт өндөр байсан үлдсэн таван муж болох Токио, Чиба, Канагава, Сайтама, Хоккайдод хөл хориог ийнхүү цуцлах гэж байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Эрүүл мэндийн сайд Катунобу Като, Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура нараар ахлуулсан цар тахалтай тэмцэх ажлын хэсэг ням гаригт /2020.05.24/ хуралдаж, цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийг сэргээх талаар хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн тус улсад 100 мянган хүнд ногдох халдварын тохиолдлын тоо 0,5 ба түүнээс доош түвшинд очсон нь онц байдлыг цуцлах гол үндэслэл болжээ.
Эх сурвалж: JAPANTIMES
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ