Дэлхий дахинд
Канадын эрдэмтэд хүн хоорондын зайг барихаа боливол COVID-19-өөр өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд дэлхийн улс, орнуудын хийж буй тандалт судалгааны тоймыг бэлтгэн мэдээлжээ.
Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 15 дахь дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.
Сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхгүй болохыг тогтоожээ
1. Израилийн Тел-Авив хотын их сургуулийн эрдэмтэд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин коронавируст халдварт нөлөөлж байгаа эсэхийг судалжээ.
БЦЖ хийлгэсэн 3,064, хийлгээгүй 2,869 COVID-19-тэй өвчтөнг харьцуулахад сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна.
Харин уг судалгаанд хүнд өвчтөн бага хамрагдсан учраас БЦЖ вакцин COVID-19-ийн хүндрэлээс сэргийлдэг эсэхийг тодорхойлох боломжгүй байжээ.
Тамхи татдаг хүмүүс COVID-19-өөр өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ
2. АНУ-ын эрдэмтэд тамхи татдаг хүмүүс COVID-19-өөр өвчилж хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.
Учир нь уушгинд байдаг ACE2 рецептор нь тамхи татах үед ихсэж коронавирустэй холбогддог болохыг тогтоосон байна.
Судлаачид тамхи татахгүй байхад ACE2 уургийн хэмжээ буурч байгааг илрүүлсэн аж.
COVID-19-тэй өвчтөний венийн судасны бөглөрлийг илрүүлэх нь нас барах эрсдлийг бууруулна гэжээ
3. Их Британийн анагаахын сургуулийн эрдэмтэд COVID-19-тэй 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7.7% нь венийн судасны бөглөрөл (тромбэмболит)-тэй байжээ.
Эдгээр өвчтөнүүдийн 76.2%-д уушгины судасны бөглөрөл (эмболи) болон цус бүлэгнэх шинж илэрсэн байна.
Судлаачид COVID-19 туссан өвчтөнд венийн судасны бөглөрлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдлийг бууруулна гэсэн байна.
Түүнчлэн энэхүү судалгааг COVID-19-ийн эмгэг жамыг судлахад ач холбогдолтой гэж үзжээ.
ОХУ-д COVID-19-ийн өвчтөний нас баралтын шалтгааны 60 хувь нь зүрхний шигдээс байжээ
4. ОХУ-д COVID-19 туссан өвчтөнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байсан байна.
Халдвар авсан өвчтөнүүдийн дунд таргалалтын түвшин өндөр байжээ
5. Францын Лионы их сургуулийн судлаачид эрчимт эмчилгээнд орсон COVID-19-тэй 340, коронавируст халдваргүй 1,210 хүнд өвчтөнүүдийг харьцуулахад COVID-19 туссан өвчтөнүүдийн дунд таргалалтын түвшин өндөр байжээ.
Өдөрт 6-10 удаа гараа угааснаар халдвар авах эрсдлийг 36 хувь бууруулах боломжтой
6. Их Британийн судлаачид өдөрт 6-10 удаа гараа угааснаар COVID-19-ийн халдвар авах эрсдлийг 36 хувь бууруулах боломжтойг тогтоосон байна.
Зай барихгүй бол халдварын улмаас өдөрт 150 хүн нас барна
7. Канадын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүн хоорондын зай барих арга хэмжээг зогсоовол COVID-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ.
Эрүүл мэндийн яамны дээрх мэдээллүүдэд ашигласан эх сурвалжууд:
1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2766182
2. https://www.eurekalert.org/pub_releases/…/cshl-sis051820.php
3. https://www.eurekalert.org/pub_re…/2020-05/uos-hro051920.php
4. https://www.thelancet.com/…/PIIS2213-8587(20)30160…/fulltext
5. https://wellcomeopenresearch.org/articles/5-98
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр15 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм17 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ