Энтертайнмент
“Монголын домог” хээр морь морин тойруулгын уралдаанд түрүүлжээ
Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын нэг номертой “Mongolian Legend” буюу “Монголын домог” нэртэй хээр морь АНУ-ын Лос Анжелес хотод хоёр хоногийн өмнө болсон морин тойруулгын уралдаанд түрүүлжээ.
Дэлхий дахинаа дэгдээд буй цар тахлын улмаас дээрх уралдаан хоёр сар гаруйн хугацаанд хаагдаад байсан ч ийнхүү өндөр амжилтыг эзэн, уралдаанчдаа харуулав.
Уг морины уяа сойлгыг улсын алдарт уяач Э.Ганбат тааруулсан юм. Сонирхуулахад түүний “Mongolian Groom” нэртэй хүлгийг тэрбээр АНУ-д болсон “G1” уралдаанд түрүүлгэж байсан билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.