Энтертайнмент
Дуучин С.Сэрчмаа “Vandebo” хамтлагтай хамтрав
Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг бол С.Сэрчмаа. Түүнийг фенүүд нь “Хайрын дууч” хэмээн нэрлэх нь ч бий.
Уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон дуучин бүсгүй уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Дуучин бүсгүй зургадугаар сарын 2-нд “Боловсрол суваг” телевизээр шууд тоглолтоор сонсогчидтойгоо уулзаж, бэлэг бариад амжсан. Харин энэ удаа дуучин С.Сэрчмаад “Vandebo” хамтлаг шинэ уран бүтээл дээр хамтран ажиллах санал тавьжээ.
Тэд анхны хамтын уран бүтээл болох “Аялгуу” дуугаараа цар тахлын үед шуурхай ажиллаж буй Засгийн газар, эмч, цагдаа, онцгой байдал, баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй”, ”Эрх саран” зэрэг олон сайхан дуугаараа фенүүдээ байлдан дагуулж, Монголын рок поп ертөнцөд 20 гаруй жил гялалзаж яваа авьяаслаг дуучин бүсгүй өөрийн бие даасан таван цомог гаргасан байдаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.