Нийгэм
Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ажлын байран дахь эрсдэлт болон сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эрүүл мэндэд нь өвчин эмгэг үүсэхийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ. Тиймээс хүнд үйлдвэр уурхайн салбарынхан мэргэжлийнхээ онцлогоос хамаарч өвчин эмгэг үүсгэх өндөр эрсдэлтэй ажлын нөхцөлд ажилладаг юм. Тухайлбал их дуу чимээтэй орчинд ажилладаг ажилтан сонсгол хамгаалах хэрэгсэл бүрэн, тогтмол хэрэглээгүй, ажил олгогчоос бүрэн хангагдаагүй, чанар шаардлага хангахгүй, ажилтан суурь сонсголын эмгэгтэй ажилд орсон зэргээс шалтгаалан харилцан адилгүй мэргэжлийн шалтгаант эмгэг үүсдэг байна.
Манай улсад 2018 оны эхний 11 сарын байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад нийт 3236 өвчтөн бүртгэлтэй хянагдаж байна. Энэ онд 47 хүн шинээр мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон байна. Тус эмнэлгийн хийсэн судалгаагаар Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь салбарын онцлогтой уялдаад эрэгтэйчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдээс 90 хувиар илүү, харин насны хувьд ажил хөдөлмөрлөх ид насны буюу 40-49 насныхан эзэлж байна.
Тиймээс ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн та ажлын байран дээрээ ямар химийн бодис, ямар эрсдэлт хүчин зүйлтэй харьцаж ажиллаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Мөн ажлын байран дээр хэрэглэгдэж буй багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих, өөрийгөө учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх мэдлэг боловсрол, мэдээлэлээр хангагдаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудад суралцаж байх нь зүйтэй.
Эдгээрээс үндэслээд ажилтан хүн зөвхөн өөрийн эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал хангахад шаардагдах хууль эрх зүй, дүрэм журам зааврын хүрээнд ажилтаны эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөл, ажлын байраар хангаж, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.