Дэлхий дахинд
COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, олон улс орнууд тохирох уламжлалт эмчилгээний аргыг судалж нээх ажилд шамдан орцгоов. Тайванийн судалгааны баг САРС өвчнийг эмчилсэн туршлагадаа үндэслэн эмчилгээний шинэ жорыг нээн илрүүлжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр “Три сервис”, “Тайжун рунмин” нэгдсэн эмнэлэг зэрэг алдартай эмнэлгүүд уламжлалт болон барууны аргыг хослуулсан эмчилгээний аргыг нээж, 14 өвчтөнд эмчилгээ эхлүүлэв. Барууны эмчилгээ нь ерөнхийдөө дэмжих шинжтэй байдаг бол хятад уламжлалт эмчилгээ нь вирусийг устгаж, дархлалын системийг тогтворжуулах өндөр үр дүн бүхий үйлчилгээтэй юм.
Дээрх 14 өвчтөний халуурах шинж тэмдэг арилсан төдийгүй зүрхний цохилт, цусны даралт нь илт тогтворжиж, ердөө 8-10 хоногийн дотор 12 өвчтөн гурван удаагийн шинжилгээгээр сөрөг хариу гарч эмнэлгээс гарчээ. Мөн ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй байна. Тэдгээрийн үлдсэн хоёр өвчтөн нь харьцангуй орой оношлогдож, эмийн эмчилгээнд хамрагдсан хугацаа нь богино байсан тул нэлээдгүй орой эдгэрэв. Энэхүү уламжлалт эмийн эмчилгээний найрлага нь вирусийг хүний биеийн эстэй нэгдүүлэлгүй, түүний тасралтгүй үржих байдлыг зогсоож, дархлалын систем доголдохоос сэргийлэн, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж буй нь вакцины үйлчилгээтэй тун төстэй байна.
Харин вакцины нээлтийн хувьд Тайванийн “Гуогуан биотехнологи” компани нь Үндэсний эрүүл ахуй судлалын хүрээлэн, Тайванийн их сургуультай хамтран нээн илрүүлсэн вакцинаа энэ оны наймдугаар сараас эхлэн нэгдүгээр шатны клиник туршилтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд хэрэв бүх зүйл амжилттай явбал ирэх оны гуравдугаар улиралд их хэмжээгээр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. “Гуогуан биотехнологи” компани нь энэхүү вакциныг хэдийнээ хулгана дээр туршиж үзсэн ба холбогдох өгөгдлөөс үзэхэд уг вакцины вирусыг дарах түвшин нь 90-ээс дээш хувь байна хэмээн мэдэгджээ. Хэдийгээр анхан шатны үр дүн сайн байгаа боловч илүү олон клиник туршилт явуулж, болзошгүй гаж нөлөө, хоруу чанарыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ