Дэлхий дахинд
Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ
Польшийн Дээд Силесиа мужид байрлах нүүрсний уурхайд халдвар гарснаар өнгөрсөн амралтын өдрүүдээр шинээр 1151 тохиолдол бүртгэгджээ. Нүүрсний уурхайн ажилчид, ар гэрийнхний дунд халдварын тархалт өндөр байгааг эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. Польшид гуравдугаар сарын эхээр хатуу хөл хорио тогтоож, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлснээр Баруун Европ дахь халдварын эрчимтэй үеийг даван гарсан юм. Гэвч Дээд Силесиа мужид дөрөвдүгээр сарын 20-оос хөл хориог сулруулж, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээж, тавдугаар сарын сүүлээс сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Тус улсад нийтдээ 26 мянга 561 хүн халдвар авч, 1157 хүн нас бараад байна.
Олон улсад нийт халдварын тоо 7 сая 81 мянга гаруй болж, 405 мянга гаруй хүн нас бараад буй. Өнгөрсөн хоногт АНУ-д шинээр 18 мянга 687 хүн халдвар авсан бол Бразильд 18 мянга 375-аар шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн өчигдөр Энэтхэгт 10 мянга 884 хүн, ОХУ-д 8984 хүн, Чилид 6405 хүн, Пакистанд 4960 хүн, Мексикт 3593 хүн, Саудын Арабт 3045 хүн шинээр халдвар авсан нь тогтоогджээ.
Нийт халдвар авсан хүний тоо АНУ-д хоёр сая давж, 112 мянга гаруй хүн нас барсан бол Бразильд халдварын 691 мянга гаруй тохиолдол бүргэгдэж, 36 мянга гаруй хүн нас барсан байна. Бразиль өчигдөр 542 хүн нас барснаар хоногт хамгийн олон хүн нас барлаа. Харин ОХУ-д 467 мянга гаруй хүн халдвар авч, 5859 хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС, Worldometer
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ