Дэлхий дахинд
Путин ОХУ, Монголын стратегийн түншлэлийн тухай гэрээг Төрийн думд өргөн барив
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гариг (2020.06.08)-т 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ОХУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлуулахаар Төрийн Думд өргөн барьжээ.
“Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана” гэж тайлбар бичигт дурдсан байна.
Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-халдварт өвчний нөхцөл байдал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ гэж заажээ.
Гэрээний дөрөвдүгээр зүйлд “Бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн батлан хамгаалах, цэрэг-техникийн салбарт харилцаа холбоогоо хөгжүүлнэ”, мөн “талууд бие биенийхээ эсрэг чиглэсэн эвсэл, цэрэг-улс төрийн холбоонд нэгдэхгүй бөгөөд талуудын тусгаар тогтнол, бие даасан байдлын ашиг сонирхолд харшилсан гэрээг гуравдагч улстай байгуулахгүй” гэж заасан аж.
Үүний зэрэгцээ ОХУ нь “гадаадын цэргүүд, цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, газар нутгаараа дамжуулан тээвэрлэхгүй байхад чиглэсэн” Монгол Улсын бодлогыг хүндэтгэнэ” гэжээ.
Баримт бичигт заасны дагуу талууд бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Эх сурвалж: TASS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ