Энтертайнмент
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн тоглолт дэлхийн хамгийн том онлайн хөгжмийн төлбөртэй арга хэмжээ болжээ
Өмнөд Солонгосын BTS хамтлаг коронавирусийн тахлаас шалтгаалан дэлхийг тойрох аялан тоглолтоо цуцалж, оронд нь “Bang Bang Con: The Live” онлайн тоглолтоо зохион байгуулсан юм.
Тэгвэл энэхүү тоглолт нь үзсэн хүний тоогоор дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. 100 минут үргэлжилсэн онлайн тоглолтыг АНУ, Хятад, Япон, Их Британи зэрэг дэлхийн 107 орны 756,000 орчим хүн төлбөртэй үзсэн байна.
Үзэгчдийн тоо нь ойролцоогоор 15 цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх хэмжээтэй гэсэн үг юм.
“Энэ удаагийн тоглолт нь дэлхийн хамгийн том төлбөртэй онлайн хөгжмийн арга хэмжээ боллоо” гэж BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани мэдээлжээ.
Тоглолтын тасалбарын үнэ BTS-ийн албан ёсны фэн клубын гишүүдэд 29,000 вон ($24) байсан бол энгийн үзэгчдэд 39,000 вон байсан юм.
Тасалбарын борлуулалтын дүн ойролцоогоор 22 тэрбум воныг давсан байна.
Энэхүү амжилт нь хөгжмийн уран бүтээлчдэд цар тахлын үед орлого олох замыг нээж өгсөн ач холбогдолтой хэмээн үнэлэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.