Энтертайнмент
Гавьяат жүжигчин С.Жавхлангийн гэргий “Хүрээ хүүхнүүд” дууг сонгожээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг “Хүрээ хүүхнүүд” уран бүтээлээ сонсогчиддоо өргөн барихад бэлэн болжээ.
Уг дууны шүлгийг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа бичиж, аялгууг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион тааруулсан байдаг.
Мөн тус дууг өмнө нь “Sweetemotion” хамтлаг анх дуулсан бол сүүлд “Замбуу тив” хэмээх ардын дууны хамтлаг шинэчлэн өөрийн болгосон юм.
Харин энэ удаа Г.Эрдэнэчимэгийн хэрхэн дуулсныг уншигч та тун удахгүй сонсох нь ээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.