Энтертайнмент
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг та бүхэнд толилуулж байна.
Цаг | Үйл ажиллагаа |
Байршил |
7 дугаар сарын 09. Пүрэв гараг |
||
11:40 | Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол | Төрийн ордон,
Жанжин Д.Сүхбаатарын талбайд |
7 дугаар сарын 10. Баасан гараг |
||
07:00-11:00 | Хязаалан насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
08:00-22:00 | Шагайн харвааны эхний хэсгийн тоглолт | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
09:00-19:00 | Урианхай сурын харваа
|
Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
09:00-19:00 | Буриад сурын харваа | |
09:00 | Монгол Улсын Төрийн далбааг мандуулах | Жанжин Д.Сүхбаатарын талбайд
|
12:00-13:00 | Урианхай, Буриад сурын харвааны нээлт | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
12:00-14:30 | Эрлийз дунд насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ,ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
15:00-18:00 | Шүдлэн насны морьдын уралдаан | |
19:00-21:00 | Төрийн хүндэтгэлийн концерт | Бүх телевиз |
7 дугаар сарын 11. Бямба гараг |
||
07:00-11:00 | Азарганы уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
08:00-11:00 | Шагайн харвааны хоёрдах хэсгийн тоглолт | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
08:30-12:00 | Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
11:00 | Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
11:10 | Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ | Бүх телевиз |
11:40-12:40 | Шагайн харвааны нээлтийн ажиллагаа | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
11:50-15:00 | Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
12:00-13:00 | Үндэсний сурын харвааны нээлт | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
12:00-15:00 | Их насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
13:00-16:00 | Үндэсний сурын хана харвааны дунд өрөг | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
13:00-20:00 | Шагайн харвааны хагас шигшээ тоглолт | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
15:20-18:00 | Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
16:00-19:00 | Эрлийз дээд насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
16:00-17:30 | Үндэсний сурын хана харвааны адаг өрөг | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
17:30-20:30 | Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг | |
21:00-24:00 | Улаанбаатарын үдэш 2020 наадмын үдшийн онлайн шоу тоглолт | Бүх телевиз |
23.00 | Баяр наадмын ёслолын буудлага | Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа |
7 дугаар сарын 12. Ням гараг |
||
07.00-11.00 | Соёолон насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
08.00-13.00 | Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
09:00-12:00 | Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
09.00-11.00 | Хүчит бөхийн барилдааны гурвын даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ,Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
11:20-12:40 | Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
12:00-14:00 | Дааганы уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
12:00-13:30 | Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
13:30-14:10 | Хүчит бөхийн барилдааны тавын даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
14:00-14:30 | Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах | Баяр наадмын төв талбай Шагайн асарт
Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8 |
14.00-15.30 | Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа | Баяр наадмын төв талбай Сурын талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM |
14:20-15:00 | Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
15:00-15:30 | Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
15:00-16:30 | Эрлийз бага насны морьдын уралдаан | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
15:30-16:10 | Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
16:10-16:30 | Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
16:30-17:20 | Хүчит бөхийн барилдааны наймын даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
17:00-19:00 | Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна. | Хүй долоон худагт
Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон |
17:20-17:50 | Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
17:50-18:30 | Хүчит бөхийн барилдааны есийн даваа | Баяр наадмын төв талбайд
Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз |
18:30-19:00 | Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
19:00 | Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |
19:10 | Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол | Баяр наадмын төв талбайд Бүх телевиз |

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
